• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Төрийн ордонд жинсэн өмд, пүүз, “сандал”-тай орж болно

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/20/2022
in Нийгэм
0
Төрийн ордонд жинсэн өмд, пүүз, “сандал”-тай орж болно

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед холбогдох журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

“Журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай” уг албан бичигт, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 5.2, 8.5, 9.2 дахь заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлага нь төрийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаагаас гадна олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байгааг дурдсан байлаа.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн зүгээс уг журмын 3.18 дахь заалтад нэр заасан хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд гэсэн хэсэгт “төрийн албан хаагч” гэж нэмэх, биеийн тамирын хувцас гэдэгт пүүзийг, чөлөөт амралтын хувцас гэдэгт жинсэн өмд, сандаал, богино ханцуйтай цамц зэргийг хамааруулахгүй байхаар өөрчлөх саналыг оруулахаар тусгажээ  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Previous Post

Ёс зүйн ДЕЛО: Монголбанкны ерөнхийлөгч хувьдаа банктай болж байгаа юм даг уу даа, УИХ-ын дарга аа!

Next Post

“Никитон”-ы Бачкагийн гэр бүл

Next Post
“Никитон”-ы Бачкагийн гэр бүл

"Никитон"-ы Бачкагийн гэр бүл

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.