Дарьгангын цуутай хүүхнүүдийн нэг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ энэ үеийнхэн дундаа Л.Цогзолмаа гуайтай адил нэр хүндтэй Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Сүхбаатар аймгийн дуучин бүсгүй тоглолтоор ганцаараа шахуу яваад театрынхаа нормыг гүйцээгээд ирдэг байсан гэдэг. Зах зээлийн нийгэмд шилжсэн эхэн үед буюу 1992 онд Морин хуурын чуулга анх байгуулагдахдаа Сүхбаатар аймгаас дуучин Ш.Чимэдцэеэд хоёр өрөө байр өгч хотод авчирч байсан. Орлой нутгийн толгой баяны охинд эртний эдлэл ч их байсан гэдэг. Завгүй, амжилттай яваа уран бүтээлчийн амьдралын нийтэл замналаар Ш.Чимэдцэеэ гуай хожуухан гэрлэсэн нь улсын начин, уртын дуучин Д.Түвшинжаргал. Тэд гэр бүлээ цуцлуулаад чамгүй хугацааг үдэж, Ш.Чимэдцэеэ “салалтын мөнгө” ихээхэн хэмжээний мөнгө төлж байгаа гэдэг. Ганц хүүтэй, бэр нь хүнд өвчнөөр тэнгэрт одсон, гурван ачаа харж үлдсэн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн амьдралыг мэдэх хүмүүс өмнөөс нь харамсдаг. Харин саяхнаас Ш.Чимэдцэеэ гуай цайгаа хувааж уух ханьтай болсон сурагтай.
Discussion about this post