Үндэсний Урлагийн Их Театрын сор болсон бүжигчин МУСТА М.Бямбаа гайхалтай чадварлаг, бүжигчин. Мөн цөөнгүй кинонд тоглон чамгүй сайн жүжигчин гэдгээ аль хэдийн харуулсан билээ. Түүний оролцон тоглож, гол дүр бүтээсэн бүжгэн жүжгүүдээс товчхон дурьдвал “Нарны домог”, “Алунгоо”, Монголын их хатдын туульс “Сорхогтун хатан”, Цуутын цагаагч гүүний “Ээж” гээд олон сайхан дүрийг бүтээсэн чадварлаг бүжигчин. М.Бямбаа “Зоригтой, өөртөө итгэлтэй, сайхан зүйлийг үргэлж бодон эерэг бүхнийг өөрсдөөсөө цацруулж байхад гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтэх болно оо” гэж ярьжээ. Олон зүйлд хүчээ сорьж яваа бүжигчин М.Баямбаа “Ээждээ” хэмээх дууг дуулсныг хүргэж байна.
Discussion about this post