Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө олон тооны гар утас алдагдлаа гэсэн дуудлага Нийслэлийн цагдаагийн газарт иржээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид тус дуудлагын дагуу хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай эрэгтэй Ц, 21 настай эрэгтэй А, эрэгтэй Ө нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шуурхай баривчилж, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Сэжигтнүүд 250 гаруй гар утас хулгайлсан бололтой.
Discussion about this post