• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэн болно

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/04/2022
in Соёл урлаг
0
“БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэн болно
БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан: “БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэн:
2022.04.05-10
Нээлтийн ёслол – 2022.04.05- 11.00 цагаас болно.
Монгол Улс, БНАСАУ нь түүх, соёлын өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. БНАСАУ 1948 оны 9 сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны 10 сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү Монгол улс, БНАСАУ нь тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улсууд болсон юм. 1950-1953 онд болсон Солонгосын дайны хүнд жилүүдэд хоёр орон 1951 онд хоёр талдаа Элчин сайдын яамдаа байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Солонгосын дайны үеэр Монголын ард түмэн Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлж, их хэмжээний эд материалын болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж, 200 өнчин хүүхдийг нутагтаа авчирч, асран хүмүүжүүлж, дайны дараах сэргээн босголтын үед ч байгалийн гамшиг тохиолдсон үед ч харилцан тусалж байсныг өнөө хүртэл хоёр орны ард түмэнд үе дамжин дурсагдаж байна.
Ийнхүү 74 жилийн хугацаанд хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байгаа билээ. Эдүгээ Монгол улс, БНАСАУ хоёр орны хоорондын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцаагаа дэлхий дахинд болон олон улсын байдал, нийгэм эдийн засгийн байгуулалд гарсан өөрчлөлттэй уялдуулан, хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх зарчмыг баримтлан амжилттай ажиллаж байна.
Хоёр улсын дипломат харилцааны 74 ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулгаас 70 гаруй үзмэр, Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу санд хадгалагдаж буй гэрэл зураг, хувь хүмүүст буй эд өлөг нийт 100 гаруй түүхэн үзмэрийг дэлгэсэн тусгай үзэсгэлэнг олон нийтэд 2022.04.05-10-ныг дуустал толилуулна.
Уг үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Монголын малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуугийн Сан, БНАСАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын Жүче судлалын төв хамтран зохион байгуулж байна.
Previous Post

Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Next Post

Монголбанк 2022 оны гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ

Next Post
Монголбанк 2022 оны гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2022 оны гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Хүүхдийн баяраар Солонгос одод хандив өргөв
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.