Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Монголын бизнесмэнүүд дотроо олон хүүхэдтэйд тооцогдоно. Англид амжилттай ажиллаж буй том охин дизайнер Б.Мандхай том охин нь. Бусад хүүхдүүд нь урлаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, аав ээжийнхээ чихийг халууцуулахгүй мэргэжлээрээ ажиллаж яваа. Түүнээс гадна “Буян”-гийн Жаргалсайханд орос хүү бий. Монголд 2000 оны эхээр амьдарч байсныг монголчууд сайн мэднэ. Түүнийг Базарсад Илья Жаргалович гэдэг байжээ. Харамсалтай нь энэ залуу 2015 онд бусдын гарт харамсалтайгаа амь насаа алдсан байна. Энэ тухай Б.Жаргалсайхан өөрөө ярьсан.
Б.Жаргалсайханы ууган хүү хойно суралцаж байх үед нь буюу 1981 онд орос бүсгүйгээс төржээ. Ноён Б.Жаргалсайханы ууган хүүг төрүүлсэн орос бүсгүй тун царайлаг сайхан бүсгүй. Тиймээс Монгол, Орос залуучуудаас онцолж Б.Жаргалсайханыг сонгосон биз ээ. Харамсалтай нь хэл соёл, иргэншил өөр залууст таарч тохирохгүй зүйл гарна. Ингээд “Буян”-гийн Жаргалсайхан эх орондоо ирсэн гэнэ. Үхтэл үр харам болохоор хойшоо ёстой л шуудан болгоноор захиа дайдаг ч залуухан орос бүсгүй хүүдээ үзүүлэхгүй, аав хүү хоёрыг уулзуулахгүй 14 жил болжээ. Монголчууд бүгд гадаад пасппорттой болж, хил нээгдэх үеэр Б.Жаргалсайхан хүүгээ олж уулзсан аж. Энэ үед хүү нь 15 настай байсан ажээ. Хүү нь 2000 оны эхээр Монголд ирж 4 жил амьдраад буцсаныг монголчууд сайн мэднэ. Найзалж нөхөрлөж явсан залуус ч бий. Мөн Монголд 2003 онд “Иванушки интернейшнл” хамтлагийг урин томоохон тоглолт зохион байгуулж байсан. Монголд амьдарч байсан Илья буцахдаа Санкт Перербургт төвхнөжээ.
Ааь, өвөг эцгээрээ овоглосон Базарсад Илья Жаргалович, IP нь Санкт-Петербург хотын хаягаар бүртгэгдсэн. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь хувцас, гутлын бөөний худалдаа эрхэлж байсан нь одоо ч цахимд үлджээ. Компаниа анх 2009 онд байгуулсан тухай мэдээ интернэтээр гарч байна. Үйл ажиллагаа нь өргөжиж томрох хэрээр оросуудын анхаарлыг татсан бололтой.
“Буян”-гийн Жаргалсайхан “лайв”-аараа харууссан байдалтай “Яагаад орос хүн орос хүнээ хөнөөдөг юм бэ. Оросын түрэмгийлэл харгислал дуусах ёстой” гэж хэлсэн нь учиртай байж. Энэ Украины дайнтай ч холбоотой. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийнхөө хэнд ч хэлээгүй, хав дарсан 7 жилийн өмнө алдсан ууган хүүгээ ч дурссан биз ээ. Учир нь түүний хүү Ильяг гурван залуу гэрт нь дайран орж нийлэн зодож, компаниа өөрсдөд нь өгөх, нэр дээрээ шилжүүлж авахаар санаархан зоджээ. Монгол хүний цөстэй, эцгийн араншин ч мах цусанд шингэсэн байх. Ганцаараа 3 цаг гурван хүнтэй зодолдсоны эцэст толгой руугаа төмрөөр цохиулан амь насаа алдсан харамсалтай, эмгэнэлтэй, гашуун явдал болжээ.
Discussion about this post