Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын санд хувь тэнцүүлэн шилжүүлэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Битүүмжлэгдсэн хөрөнгөд:
• 52.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний 44 объект,
• 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 үйлдвэр,
• 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий 46 орон сууц,
• 26.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 82 газар,
• 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4 зоорь,
• 656 сая төгрөгийн үнэ бүхий барьж буй 3 барилга,
• 228 сая төгрөгийн үнэ бүхий фермийн 7 барилга,
• 564 сая төгрөгийн үнэ бүхий 6 гарааш багтаж байна.
Дээрх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, дээрх 2 санг хохиролгүй болгох ажлыг түргэвчилнэ. Мөн тус банкны нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажлыг холбогдох албанаас хийж байна. Улмаар үлдсэн хохирол болох 49 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах юм байна.
Discussion about this post