УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл амаргүй амьдрал туулсан. Анхны нөхөр, ууган хүү Б.Идэр-Одынх нь аав нисгэгч залуу хүүгээ дөнгөж төрөх үеэр онгоц нь осолдож цэл залуугаараа бэлэвсэрч үлдсэн. Долоон жил ганцаараа явсны эцэст дахин амьдрал зохиож, охин Одмаагаа төрүүлсэн ч, охиныхоо аавтай удаан амьдраагүй. Хоёр хүүхдээ ганцаараа өсгөсөн Ц.Оюунгэрэл Стэнфорд төгсөөд ирэхдээ америк эр Жеффтэй гэрлэж, эх орондоо дагуулан ирсэн билээ. Энэ үеэс Ц.Оюунгэрэлийн амьдралыг хүмүүс сайн мэднэ
Хоёр хүүхэд нь нас биед хүрч, хүү Б.Идэр-Од нь залуусын үлгэр дууриал болдог, цахим сүлжээнд хамгийн олон дагачтай залуу. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Идэр-Од Халиун гэх бүсгүйтэй үерхэж эхэлсэн. Харин охин Одмаагийн хувьд эрт амьдрал зохиож өдгөө хоёр охины ээж болсон билээ. Одмаагийн охины аав, анхны хайрт нь УДЭТ-ын жүжигчин О.Самданпүрэв. О.Самданпүрэв нуруу царай зүс тэгш, охидын “краш” залуу. Хар багаасаа үерхэж, хөөрхөн охинтой болсон залуу хос удаан хамт амьдарсангүй. Ц.Оюунгэрэлийн охин удаан ганцаар явсангүй. Бямбажав хэмээх Капитрон банкинд ажиллахын зэрэгцээ фото моделиор ажилладаг сайхан залуутай хамт амьдарч эхэлсэн. Өнгөрсөн намар 10 дугаар сард Одмаагийн төрсөн өдөр болж, энэ үеэрээ сүйт залуу Бямбажаваасаа албан ёсоор гэрлэх санал хүлээн авсан билээ.
Discussion about this post