• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Баяннуур суманд 60 дахь жилдээ алим тарьж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/08/2022
in Нийгэм
0
Баяннуур суманд 60 дахь жилдээ алим тарьж байна

Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд 60 гаруй жилийн турш алим тарьж ургуулж байна. Тус сум нь Ховд голын эрэг дагуу бусад сумтай харьцуулахад хамгийн нам газарт байрласан нь газар тариалан эрхлэх давуу боломжийг олгодог аж.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 57 дугаар тогтоолоор Баяннуур сумыг Сангийн аж ахуй болгон байгуулж, атар газар эзэмших хөдөлгөөн өрнүүлжээ. Үүний үр дүнд Баяннуур сум Баян-Өлгий аймгийг хүнсний ногоогоор бүрэн хангах хэмжээнд хүрч, ургац сайтай жилд хөрш аймгууд, Улаанбаатар хот, ЗХУ-ын Кош-Агач муж хүртэл тээвэрлэн хүргэж байсан түүхтэй.

1962 онд Сангийн аж ахуйн яамнаас Сэлэнгэ аймгийн Шаамар, Баян-Өлгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд ЗХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсаас 10 мянган ширхэг алимны, 5 мянган ширхэг ранеткийн суулгац авчирч тарьжээ. Анх славянка, мичурин, попиловки, полькултур, ворланков сортуудыг тарьсан нь зохих үр дүнг үзүүлсэн байна. Улмаар Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр намар 10 дугаар сараас эхлэн бүх алимны модыг хөрсөнд булж, 5 дугаар сард гаргадаг болсон нь ургацын хэмжээг нэмэгдүүлжээ.

Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд ЗХУ-аас авч ирсэн бут сөөг, моднууд орон нутгийн хөрсөнд бүрэн дасаж, жил бүр тасралтгүй ургацаа өгч байна.

Эдүгээ тус сумын 40 орчим иргэн 8 төрлийн алим тарьж, жилд 10 орчим тонн жимсийг зах зээлд нийлүүлдэг. Гэхдээ дээрх алимны модны насжилт хэтэрч байгаа нь ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж эхэлж байгаа аж.

Previous Post

Ардын жүжигчин Н.Сувд, Одончимэг хоёр хамтрав

Next Post

Долоон настай охиныг ээжийнх найз дагуулан явж буудалд хоносон байжээ

Next Post
Долоон настай охиныг ээжийнх найз дагуулан явж буудалд хоносон байжээ

Долоон настай охиныг ээжийнх найз дагуулан явж буудалд хоносон байжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.