Монгол Улсын хэмжээнд 2022 оны нэг сарын 10-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна.
Өндөр настнуудын
- 15 (10.7%) нь эрэгтэйчүүд,
- 125 (89.3%) нь эмэгтэйчүүд байгаа юм.
Харин насаар нь авч үзвэл
- 100 настай 41 хүн,
- 101 настай 45 хүн,
- 102 настай 27 хүн,
- 103 настай 14 хүн,
- 104 настай 6 хүн,
- 105 настай 3 хүн,
- 107 настай 2 хүн,
- 108 настай 2 хүн байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Discussion about this post