Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Тавантолгой түлш ХК-ийн албаныхан сайжруулсан шахмал түлшний чанарыг шалгахаар Баянхошуун дахь түлш борлуулах цэгүүд болон айлуудаар явсан билээ.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан:
Маргааш Тавантолгой түлшийн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн хатаах технологитой танилцана.
Утааны голомтууд дээр дрон нисгэж, их утаа гаргаж буй айлууд дээр очиж шахмал түлш хэрэглэж байгаа эсэхийг эцэслэж тогтооно.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын бодит шалтгаан юу байгааг тодорхойлохгүйгээр шийдэр аргагүй. Хяналт, шалгалтыг байж болох бүх чиглэлээр тогтмол хийнэ.
Цогшилт үүсээгүй үед нь нэмж шахмал түлшээ хийхээр уугилт их байгааг харлаа. Технологи талаас нь зөвлөмжүүдийг гаргах шаардлагатай гэж харж байна.
Discussion about this post