“Монголын алт” компанийн захирал Б.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр 2012 оны 9 дугаар сарын 3-нд Тэрэлж дэх 5 одтой зочид буудалд хуримаа хийсэн. Б.Мандухай хэмээх бүсгүйтэй 2 жил гаран үерхэсний эцэст хуримласан юм. Тэд гурван жил шахам хамтдаа амьдарч, 2012, 2014 онд хоёр охин төрүүлсэн. Харамсалтай нь дундуур “Киви”-гийн Агий орж ирснээр хосын амьдралд цав суусан гэдэг. Тэрчлэн Пунцагбалжир агсны хүү Д.Энхмөнхийн болчимгүй үг ч амьдралд нь гай тарьсан байх. Харамсалтай нь 5-6 жил Н.Номтойбаяртай зугаалсан Агий эхнэр нь болж чадаагүй. Эмч болохоор суралцаж буй Э.Номин-Эрдэнэ гэдэг бүсгүйтэй Н.Номтойбаяр гэрлэж, хүүтэй болсон.
Н.Номтойбаярын нижгэр хурим хийж, ёсолж авсан гэргий болох Б.Мандухай одоо ганц бие.
Тэрэлжид тансаг дээд зэрэглэлийн хуримаа хийж авсан эхнэртээ Н.Номтойбаяр их хайртай байсан байх. Алтан сарнай наадам, парламентчдийн шинэ жилээр эхнэрээ бүлтийтэл гоён дагуулж ирдэг байсан. Мөн эхнэртээ зориулан “Black box” элит театрт тоглогдож буй “Ширэнгэнд” жүжгийн нэг оройн тасалбарыг бүгдийг нь худалдаж авсан гэдэг.
Уг театр нь 100 хүний суудалтай бөгөөд нэг тасалбар нь 60 мянган төгрөгийн үнэтэй аж. Тиймээс Б.Номтойбаяр эхнэртэйгээ хоёулхнаа уг жүжгийг үзэхийн тулд 6 сая төгрөг төлсөн билээ.
Юутай ч нэг үе Н.Номтойбаярын галыг сахиж, цайг нь чанаж явсан Б.Мандухай нь өмнө нь “Хархорин” захын боссын хүү П.Цэгцбаатартай анхны амьдралаа зохиож явсан бөгөөд том болсон нэг охинтой. Н.Номтойбаяраас салснаас хойш суран тасарсан Б.Мандухай найзуудтайгаа шинэ жил тэмдэглэв.
Discussion about this post