Ким Кардашиан дөрөв дэх оролдлого дээрээ хуулийн гол шалгалтанд тэнцсэнээ зарлалаа. Өнгөрсөн 2020 оны хөл хорионы үеэр гурван удаа хуулийн шалгалт өгсөн ч унаснаа хэлж байсан юм.
Телевизийн реалити шоуны од бүсгүй “Зорьсон зорилгосоо хэзээ ч битгий буц!” хэмээн хэлжээ.
Өдгөө 41 настай Кардашиан олон жилийн турш эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн төлөө, тэр дундаа Цагаан ордонд лоббидох ажлыг эсрэг өмгөөлөл хийж иржээ. Тэрээр 2019 онд улам цаашилж, хуулийн чиглэлээр сурч тэнцэх хүсэлтэй байгаагаа зарласан байдаг.
Бакалаврын зэрэггүй ч тэрээр хуульчдын удирдлаган дор дагалдан суралцах хэлбэрээр суралцаж байгаа юм. Кардашиан өмнө нь түүнд энэхүү аялал нь “боломжгүй” бөгөөд “уламжлалт хуулийн сургуулийн маршрутаас илүү хэцүү” мэт санагдаж байна гэж байв.
Гэвч тэрээр сэтгэл догдлон мэдээгээ зарлахдаа “Дөрөв дэх оролдлого дээрээ Калифорнийн хуулийн ангийн нэгдүгээр курсын оюутнуудын шалгалтад тэнцсэн” гэж хэлжээ.
Тэрээр “Толинд хараад, өнөөдөр өөдөөс минь ширтэх энэ эмэгтэйгээр би үнэхээр бахархаж байна. Миний хуулийн сургуулийн замналыг мэдэхгүй хүмүүст хэлэхэд энэ нь амаргүй бөгөөд тийм ч амархан надад ирээгүй гэдгийг мэдэж аваарай. Би энэ шалгалтанд 2 жилийн хугацаанд 3 удаа унасан ч тэр болгондоо босч, илүү хичээн суралцаж, үр дүн гаргах хүртлээ дахин оролдсон!!!” гэжээ.
Discussion about this post