Сүүлийн үед залуус цэрэгт явах сонирхолтой болсон. Алдарт Дамбын Хишгээгийн бага хүү Х.Мөнхжин Дорноговь аймагт цэргийн алба хаасан юм. Х.Мөнхжин “Хотод алба хаавал найзууд их эргэж тойрно гээд зориуд хилийн заставт алба хаасан” гэж байлаа. Саяхан албаа хаасан залуус цэргээс халагдсан. Бодибилдингийн тамирчин МУГЖ Г.Угалзцэцэгийн хүү цэргээс иржээ. Г.Угалзцэцэг “Дорнод аймгийн Халх голд хилийн цэрэгт алба хаагаад хүү маань халагдлаа. Олон сайхан аав ээжийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эх орныхоо хилийг хамгаалаад ирсэн хүүгээрээ ээж нь бахархаж байна. Хайртай шүү хүүдээ” гэжээ. Мөн жүжигчин “Аримун” продакшны үүсгэн байгуулагч Д.Ганцэцэгийн хүү, ДБЭТ-ийн дуучин Ө.Уянгын ууган хүү цэрэгт алба хаахаар морджээ.
Discussion about this post