Аймаг нийслэлийн засаг дарга, ИТХ-ын дарга нарыг томилох халуун өдрүүд үргэлжилж байна. МАН чиглэл өгсний дагуу Төв аймгийн МАН хороо гишүүдийн хурлаар Д.Мөнхбаатар, Ц.Жамбалсүрэн нарыг засаг дарга, ИТХ-ын даргад нэр дэвшүүлжээ. Энэ удаа Төв аймагчууд авлигачдаасаа салж чадахгүй бололтой. Ц.Жамбалсүрэн авлига ашиг сонирхлын зөрчилтэй баримт олон байдгийн нэг нь Төрийн өмчийн үйлдвэрийн захирал, нар нийлж тендерт ялуулж өгнө гэж авлига авсан баримт байна. АТГ-т байгууллага шалгуулах хүсэлт гаргасан ч шалгаагүй бололтой. Д.Мөнхбаатар нь 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчийн ажлыг хийж байгаа ч анх томилогдохдоо “ИЛТ гоулд” ХХК-аас 60 саяын авлига өгч байж орлогч болсон, өнгөрсөн хугацаанд Заамар дахь гар аргаар алт олборлогч нараас удаа дараа авлига нэхэж авсан тоо баримт 100 сая хол давжээ. Төв аймгийн ИТХ д төлөөлөгч Дугар нь авилга ашиг сонирхлын зөрчилтэй дээр авлигын зуучлагч хийж тендерт ялуулна хэмээн аж ахуй нэгжээс мөнгө авсан тодорхой баримт байна. Энэ бяцхан авлигачдыг өмгөөлж хамгаалж байгаа албан тушаалтан УИХ-н гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд нар мөнөөсөө мөн нэр цэвэр хэмээн цээжээ дэлддэг гишүүд маань бяцхан авлигачдаар гар хөлөө хийж тэднийг хамгаалдаг байхад Төв аймаг хэзээ ч хөгжихгүй.
Discussion about this post