Сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, 300 ортой төрөх эмнэлэг ч барьж чадахгүй байгаа. Түлэнхийн төв эмнэлэг барих гэж 10 жил дуншлаа. Монголчуудын хамгийн өвддөг, хамгийн үхэлд хүргэдэг өвчих болох Хавдрын эмнэлгийн асуудлаа ч шийдээгүй. Гэтэл хар тамхичдад зориулсан 1000 ортой эмнэлэг барина гэнэ. Хар тамхийг хэн хэрэглэдэг билээ. Ихэвчлэн баячууд томчуудын хүүхдүүд хэрэглэнэ. Тэр байтугай төрийн тэргүүний хүү ч хар тамхины асуудалд нэр холбогдож байсан билээ. Нийгмийн эмзэг асуудал их байсаар атал мөнгөндөө эрдсэн баячуудын хүүхдүүдийн хүрээнд байдаг хар тамхидалч, хар тамхичдад зориулж 1000 ортой орчин үеийн эмнэлэг барих гэнэ. Ингэхээр феодолын нийгэм байгуулж байгаагаа ил тод илэрхийлсэн нь дээр дээ.
Discussion about this post