Парламентад суудалтай ГУРВАН ТОМ намын нэг болох ХҮН НАМ улс орны хэмжээний хөгжлийн бодлогыг тодорхойлсон реформ хийж, гал барих салбар бүрийн төлөөлөл, нэр цэвэр мэргэжилтнүүдээр 126 мандатыг бүтэн дүүргэж орохоо зарласан.
Учир нь тэд парламентын ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай гээд тогтолцооны өөрчлөлтийг хийхэд манлайлж оролцсон улстөрийн хүчний хувьд сонгуулийн бэлтгэлээ эртнээс хангасан аж. Тухайлбал, Ардчилсан намд 2 удаа ялах боломж олгосон туршлагатай улстөрч, сонгуулийн стратегич, Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хамтарч ажиллахаар болжээ.
Боловсролтой сэхээтэн, технократуудын нэгдэл гэдэг ХҮН намыг М.ЭНХСАЙХАН удирдах болсон нь энэ сонгуулийн үр дүнг яаж ч эргүүлэх сонирхолтой өрнөлийг бий болгоод байна.
Discussion about this post