Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилсон шийдвэр өнөөдөр гарлаа. Анх тус компанид БЭТ томилох шийдвэрийг 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуралдаанаас гаргаж байсан. 2023 оны УИХ -ын 28 дугаар тогтоолоор БЭТ -ийг зургаан сарын хугацаагаар сунгаж ажилуулах шийдвэр гарсан. Улмаар энэ оны аравдугаар сарын 26-нд уг сунгасан хугацаа дууссантай холбогдуулж, дахин БЭТ томилж ажилуулах шийдвэр гаргалаа. БЭТ 2024 оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл ажиллана.
БЭТ томилогдсон нэг жилийн хугацаанд дараах үр дүн гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг бодитой хийсэн.
Хоёрдугаарт, нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж чадсанаар тээврийн компаниудын татварын орлого бүрэн төлөгддөг болсон.
Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Уурхайн ам нөхцөлөөр нүүрсийг борлуулдаг байсныг тасалбар болгон, биржээр буюу хил нөхцөлөөр борлуулдаг ажлыг амжилттай эхлүүлсэн.
Уулын ажил гүйцэтгэх зардлыг дахин тооцоолол хийснээр бодитой буулгасан. Хөрс хуулах зардал харилцан адилгүй тендер зарлагдаж, харилцан адилгүй үнээр хийгддэг байсныг зах зээлийн үнэ ханшид оруулсан. Компанид үүссэн байсан өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгосон.
Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах, өртөг зардлыг бууруулах бодлого баримтлан ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой үйлдлүүдийг хууль хяналтын байгулулагад шилжүүлсэн нь шалгагдаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК БЭТ томилсон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс обрлуулсан. Төсөвт 3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн.
2023 оны төсвийг төлөвлөхдөө 60 сая тонн нүүрс экспортод гаргана гэдэг тооцооллыг хийсэн байсан. Арваннэгдүгээр сарын 20-нд 62 сая тонн нүүрс экспортод гаргасан. Он дуусахад 65 сая тонноос дээш нүүрс гаргах боломжтой байгаа. Тиймээс цаашид БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо зэрэгтэй яриа хэлэлцээ хийж, 2024 онд нүүрсний экспортыг 75-80 сая тоннд хүргэх боломжтой гэж үзэж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК БЭТ-ийг үргэлжлүүлэн ажиллуулах болсон нь дараах шалтгаантай. Нэгдүгээрт, нүүрсийг биржээр зардаг болсныг тогтмолжуулах.
Засгийн газраас тус компанид гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангаж, хараат бусаар ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу олон улсын мрэгэжлийн аудитын дүгнэлт оруулж, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийж, олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн ч компанийн нөхцөл байдал, гадаад дотоодын өр төлбөртэй байдлаас болоод олон улсын адуитын байгууллага орж ирж ажиллах нөхцөл боломж хараахан бүрдсэнгүй.
Тэгэхээр компанийн өр төлбөр, санхүүгийн төвшинд үүссэн зөрчлийг нэгмөр арилгах, олон улсын хөндлөнгийн адуитын байгууллагыг оруулж, нэгдсэн дүгнэлт гаргах, цаашдаа олон улсын төвшний ур чадвартай менежерээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулдаг байх зорилгыг агуулсны үндсэн дээр БЭТ-ийг сунгаж ажилуулах шийдвэр гарсан.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагын тендер хоёр удаа зарлагдсан. Сонгон шалгаруулалтын хуулиараа гурав дахь удаагаа буюу тухайн олон улсын төвшинд аудит хийх байгууллагад урилга өгч, яриа хэлэлцээр хийж ажиллаж байна гэв.
()
Discussion about this post