“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилж байна.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн шинэ төмөр зам төслийн асуудлаар гэрчүүдээс хариулт авч байна. Хөгжлийн банкнаас уг төсөлд 224 сая долларын санхүүжилт олгожээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга:
Төмөр зам бариагүй бол их юм болох нь ээ? Өнөөдөр н.Пүрэвбаатар мэтийн хүмүүсийг оруулж ирж олон улсын шинжээчдийн биш дүгнэлтийг гаргаж ирээд над руу чичилж байгаад гайхаж байна.
Хоёрдугаарт төмөр зам чинь баригдчихсан. Яг энэ зураг төслийн дагуу баригдсан. Зүүнбаян хүртэл жаахан зураг хазайсан. Учир нь Дорноговь хүртэл зураг байсныг Зүүнбаянгийн төмөр замтай холбоё. Яагаад гэвэл Зүүнбаянгийн төмөр зам 42 км. Одоо ажиллаж байгаа учраас мөнгө хэмнээд наашаа 30-аад км татчихсан. Монголын төмөр замчид өдөр шөнөгүй ажилласан. Монголчууд анх удаа өөрсдөө төмөр зам барьсныг ямар нэгэн байдлаар мушгин гуйвуулж байна.
Арай ч ийм Монголын бахархал болсон ийм зүйл рүүгээ та нар нүд чичлэн дайрна гэж ёстой бодсонгүй.
Сү.Батболдын яригдсан юмны эсрэг үйл ажиллагаа явагдаж байгааг захын хүмүүс ойлгож байгаа. Би зүгээр хүндлээд ирсэн юм. Арай ч ийм Монголын бахархал болсон ийм зүйл рүүгээ та нар нүд чичлэн дайрна гэж ёстой бодсонгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайд байсан. Хөрөнгийг гайхалтай шийдсэн, бодлогыг хэрэгжүүлсэн. Би анх хөрс хуулалтаас эхэлсэн. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 0-ээс нь эхэлсэн. Тал газар бид төмөр зам барьсан. Хоёрхон жилийн дотор, хэрвээ ковид гараагүй бол жил 6 сарын дотор барих байсан.
Та нар мэдэхгүй шд. Яаж төмөр зам барьдгийг. Би энүүгээр үхтлээ бахархана. Түүхэндээ бичүүлнэ. Би яагаад төрсөн хүүхдүүддээ компанийн хувьцаа эзэмшүүлж болдоггүй юм? Яагаад энэний төлөө үр хүүхдээ улайлгуулж энд ирж байцаагдах ёстой юм? Би ирүүлэхгүй. Эцэг хүний хувьд.
Т.Доржханд гишүүн:
Бид ямар гоё төмөр зам барьсан юм бэ гэдэг асуудлыг ярих гээгүй. Хөгжлийн банкийг дампууруулсан асуудлын тухай ярьж байна. Төмөр замын ямар бүтээн байгуулалт хийсэн тухай биш санхүүжилтэд нь 224 сая долларыг зарцуулсан нь үр өгөөжтэй байсан уу үгүй юу гэдэг талаар ярьж байна. Хөгжлийн банкны өрийг юугаар төлөх вэ?
()
Discussion about this post