Солонгосын хөөрхөн хүүхэн Сон Хю Гёгийн экс нөхөр Сон Жүн Ги англи найз охинтой болсон тухай мэдээ интернэтэд эрэлттэй байна. Өнөөдөр харъяалагддаг агентлагаас британи бүсгүйтэй дотно холбоотойг зарласан. Тэгвэл үүнээс өмнө нэгэн интернэт хэрэглэгчийн тэднийг үерхэж байна гэх пост 12 дугаар сарын 22-нд нийтлэгдсэн бөгөөд уг нийтлэлд хосууд удахгүй хуримаа хийнэ гэж дурджээ. Постны дор бас нэгэн хүн танил нэгэн хосыг эмэгтэйчүүдийн эмнэлэгт явж буйг харсан гэж бичжээ.
Жирэмслэлт болон гэрлэлтийн тухай цуу ярианы талаар Song Joong Ki-ийн агентлаг жүжигчний хувийн амьдрал учир шалгах, тайлбар хийх боломжгүй байна гэсэн байна.
Мөн Song Joong Ki Сингапурт болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ найз охиноо ажилтнууддаа танилцуулжээ. Үүний дараа хосууд 9-ний өдөр онгоцны буудал дээр хамтдаа явж буйг дараах бичлэгээс үзээрэй.
()
Discussion about this post