Арван хоёрдугаар сарын 10-11-нд АНУ-ын Айовад чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн болно. Энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох болсон тухай Чөлөөт бөхийн холбооноос мэдээлээд байсан юм. Гэвч үндэсний шигшээ багийн тамирчид визээ авч чадаагүй байна. Тиймээс Монголоос АНУ-ын виз гарсан цөөн тамирчин тэмцээнийг зорьжээ. Гэсэн ч багийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа учир тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс багаа бүрдүүлж, тэмцээнд оролцох аж. Учир нь тэмцээнд оролцохгүй бол өндөр торгууль төлөх юм. Ийн манай улсын шигшээ баг Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөхгүй, зүгээр л оролцохоор болсонд баг, тамирчид сэтгэл дундуур байна.
Энэ талаар Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр “Манай улсын тамирчид визээ авч чадсангүй. Манай чөлөөт бөхийн холбооны ажилдаа хандах хандлага, зохион байгуулалт муугаас ийм асуудал үүсэж олон тамирчин дасгалжуулагч амжилт, хөрөнгө мөнгөөрөө хохирлоо. Миний хувьд чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон ч ямар ч эрх мэдэл алга. Удирдах зөвлөлийн хурлаар хийхгүй олон сар боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр гэдэг хүн л бүх асуудлыг шийдэж явж байгаа. Уг нь хоёр сарын өмнөөс л дэлхийн цомд эрэгтэй ,эмэгтэй бүтэн багаараа оролцох болсон тухай мэдсэн. Визний хориг ихтэй Иран улсын тамирчид ч АНУ-ын визээ аваад тэмцээн болох газраа ирээд байна. Би сарын өмнө АНУ-д ирсэн. Багууд ирнэ гээд чадах чинээгээрээ бэлтгэл хийсэн” гэжээ.
()
Discussion about this post