Монголын Үндэсний шигшээ баг болон СП Фалконс клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонгконг улсын дээд лигийн “Sham Shui Po FC” клубт энэ жил тоглохоор болж Хонгконг улсыг зорьжээ.
Түүний хувьд МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн Монголын Тэмүүлэл клубээс тамирчны гараагаа эхэлж 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны Алтан бөмбөг шагналыг хүртсэн билээ.
Мөн 2019 онд 19 хүртэлх насны шигшээ багт Гуам улсын эсрэг 2 гоол, 2021 онд 23 хүртэлх насны шигшээ багт Лаос улсын эсрэг 1 гоолыг оруулж, 2022 онд АХБХ-ны Азийн Цомын эрхийн төлөө тоглолтод Үндэсний шигшээ багтаа дуудагдан тоглосон юм.
Discussion about this post