УИХ-ын гишүүн Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай АНУ-ын Санфранциско хотноо суух дэд консул болох нь. Сэтгүүлч мэргэжилтэй энэ нөхөрт энэ дайны албан тушаалд хүрэхэд УИХ-ын гишүүн эхнэрийнх нь нөлөө орсон биз ээ. Б.Баярсайханы анхны нөхөр нь 1990-ээд оны дунд үеийн сагсчин Отгонбаяр. Хожим Миеэгомбын Энхболдыг дагаж нийслэлд ажиллаж байсан төрийн албан хаагч. Гэхдээ сагсчин Отгонбаяр Монголын сайхан бүсгүй 1995 оны мисс Б.Бүрэнжаргалтай учирч, Б.Баярсайханыг хүүтэйгээ цуг орхисон. Харин 2000 онд Б.Баярсайхан өөрөөсөө дүүмэд залуутай учирч, гурван хүүхдийн аав ээж болсон. Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Өнөөдөр миний ханийн энэ хорвоод мэндэлсэн Ерөөлт өдөр юм. “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” энэ үг өндөр боловсрол, сайн хүмүүжил төлөвшил, даруу зангаар өөрийгөө чимдэг миний ханьд зориулагдсан мэт санагддаг.
Сайхан чамдаа Төрсөн өдрийн мэнд хүргэе! Ханийг минь төрүүлж өгсөн аав ээждээ үргэлж мөнхөд талархъя!” хэмээн мэндчилгээ дэвшүүлж явсан романтик хос. Романтик хос 40 гарсан насандаа салъя гэж бус албан тушаалын эрхээр хэсэг зуур тусдаа амьдрах нь…
Discussion about this post