-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Клинтоны хүргэн Иргэний шүүхэд ханджээ-
Тиймээс ч тэрбээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд энэ сард уг шүүх хурал товлогдоод байгаа юм.
Манай улсын Ерөнхийлөгч асанд холбогдох “Сая ам.долларын хэрэг” гэгч гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нөлөөтэй байх нь түүний эзэмшлийн МАХН-ын цагаан ордон буюу Тусгаар тогтнолын ордон гэх хаягтай намхан цагаан байрнаас ихээхэн хамааралтай болтол тэр “харанга дэлдэж” чадахаар байгаа нь бодууштай. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын АНУ-ынерөнхийлөгч асан Билл Клинтоны баз хүргэн, Хиллари Клинтоны төрсөн дүүгийн нөхөр Алан Херберт Гинсбургыг залилсан хэрэг маргаантай холбоотой асуудлаар хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай танилцацгаая.
1. Үл хөдлөх эд хөрөнгө худалдсан нөхцөл байдлын талаар
“Империалгоулд” ХХК нь 2004 онд байгуулагдсан АНУ-ын болон Бельгийн Вант улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд гадаад худалдаа зуучлал, барилгын засал чимэглэл, аялал жуулчлал, зээл, гадаад валютын арилжаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн.
“Империалгоулд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Алан Гинсбург нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаярын найз байсан бөгөөд 2011 онд Н.Энхбаярын зүгээс тус компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Гэндэнгийн гудамж 5 гэх хаягт байрлах 900 м2 /есөн зуун метр квадрат/, 2 давхар объектыг1 500 000 /нэг сая таван зуун мянга/ америк доллараар худалдан авах санал тавьсан байдаг.
Ингээд тус компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Алан Гинсбург /Alan H.Ginsburg/-ийн aginsburg@ahg-group.com хаягаар Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Э.Батшугар нарын хүмүүс шууд болон дам харьцаж дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар харилцаж цахим шуудан харилцан илгээж байсан болно.
Н.Энхбаярын тавьсан үнийн санал буюу 1 500 000 доллараар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар болж 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, гарын үсэг зурах үед Н.Энхбаяр өөрийгөө хүнд байдалд байгааг дурдаад, үүний улмаас гэрээнд объектын үнийг 500 000 /таван зуун мянга/н америк болгоод биччих, бид урьдчилгаа 500 мянган америк долларыгөгнө, үлдэгдэл нэг сая америк долларыг 14 хоногийн дотор төлөх болно гэж шалж гуйсаар гэрээнд объектын үнийг 500 000 америк доллар гэж бичүүлсэн. Ингэхдээ нэгд найзын хувьд, хоёрт Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн арай ч бас хүн залилан мэхэлчихгүй байх гэж итгэсэндээ гэрээнд ийнхүү үнийг буулган өөрөөр бичсэн болно. Энэ үед байлцсан асуудлыг сайн мэдэх монгол гэрчүүд байдаг.
Гэтэл Н.Энбаяр нь 500 000 /таван зуун мянга/-н америк долларыг төлөөд, харин гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд буюу10 орчим жил өнгөрсөн боловч үлдэгдэл1.000.000 /нэгсая/америк долларыг өгөөгүй. Бид утас, факсаар харилцах, Сөүл хотод биечлэн уулзах зэргээр үлдсэн нэг сая доллараа шаарддаг байсан боловч удахгүй өгнө, чадахгүйдээ хүрвэл зарим мөнгийг өгч үлдсэнд нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг дэх өөрийн эзэмшлийн барилгыг өгнө хэмээн амладаг боловч бодит байдал дээр огт үүргээ биелүүлэхгүй дээрх хугацааг өнгөрөөд байна.
Мөн Н.Энхбаяр нь тухайн объектыг худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийхдээ өөрийн дүү Н.Энхтуяагийн “Эскон” /одоо хүү Э.Батшугарын нэр дээр байгаа/ компанийн нэр дээр гуйж хийсэн бөгөөд тухайн үед “Эскон компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Д.Цэнгэл гэрээнд гарын үсэг зурсан болно. Гэтэл Д.Цэнгэлийг гүйцэтгэх захирлаар томилсон тухай тусгай тэмдэглэл улсын бүртгэлийн гэрчилгээнд огт хийгдээгүй ба Н.Энхтуяагаас Д.Цэнгэлд олгосон гэх итгэмжлэл нь илт хуурамч бөгөөд /итгэмжлэлд зурсан гарын үсэг нь Н.Энхтуяагийнх биш, тухайнүед Н.Энхтуяа нь Монгол Улсад байгаагүй буюу гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан/байсныг бид сүүлд мэдсэн болно. /Гарын үсгийг хуурамчаар зурсан, Н.Энхтуяагийн гарын үсэг биш хэмээн гарсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлт байдаг. Эрүүгийн хэрэг дээр 2 удаа, Иргэний хэрэг дээр 1 удаа гарсан байдаг ба тодруулан хэлбэл хуурамч бичиг баримт үйлдэж биднийг илт хуурч мэхэлж хохироосон/
2.Хэргийн процессын талаар
Н.Энхбаяр нь дээрх үл хөдлөх хөрөнгийг намын байраар ашиглах, худалдан авах нэрийдлээр мөнгөө дутуу өгч авалцсанаас болжАНУ-ын иргэн Алан Херберт Гинсбургыг залилсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг бөгөөд 2014 оны аравдугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаарэрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгасан.
МАХН-ын дарга Н.Энхбаярт анх Цагдаагийн ерөнхий газрын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс (хуучнаар) МАХН-ын төв байрыг АНУ-ын иргэн Алан Гинсбургээс авахдаа залилан мэхэлж, 1.000.000 ам.долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн ба үүний дараагаар түүнд холбогдуулан үүсгэсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүд нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шагагдаж байсан учир тэрхүү хэргүүдтэй нь нэгтгэж Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж улмаар Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж тус тус мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байсан болно.
Гэвч 2002 онд батлагдаж тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Эрүүгийн хууль нь хүчингүй болж улмаар 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Н.Энхбаярын холбогдсон бусдыг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж “Залилах” гэмт хэрэг хэмээн зүйлчилж дахин яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. Харамсалтай нь улс төрийн нөхцөл байдлаар шалтаглаж олон жил удааж гацаасан эрүүгийн хэрэг нь шинэ хуулийн үйлчлэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэрэглэх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанүндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэргийн онц хүнд ангилалд багтахын зэрэгцээ уг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 25 жилийн хугацаанд үргэлжилж, 2036 онд дуусахаар байсан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т гэмт хэргийн тухайд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаанд үргэлжлэхээр байгаа нь тухайн гэмт хэргийн хувьд 2016 оны 12 дгаар сарын 01-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна хэмээн үзэж хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.
Хэдийгээр Монгол Улсын Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагууд нь Н.Энхбаяр нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн байна хэмээн үзэж хангалттай нотолж,гэмт хэргийн шинжийг хангасан бүхий л үйлдэл хийгдсэн байгааг нарийн тогтоосон боловч тухайн үйлдлээ хууль захиалж хөөн хэлэлцэх хугацаагаа багаар хуульд зориуд оруулж, улс төрөөр давуу байдал бий болгож Эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгуулах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн үзэж байна. Учир нь 2012-2016 оны хооронд түүний тэргүүлж байсан МАХН нь Ардчилсан намтай хамтарч Монгол Улсын төрийн засаглалыг хэрэгжүүлж байсан үе юм. Ингээд 2015 онд Эрүүгийн хуулийг өөрийн болон улс төрийнхөө бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж улс төрийн лобби хийж Эрүүгийн хуулийг батлуулж улмаар өөрийн холбогдсон гэмт хэргүүдээ хэрэгсэхгүй болгуулах нөхцлөө бүрдүүлсэн гэж үзэхээр байдаг. Үүндээ ч хүрч тухайн эрүүгийн хуулиар түүний холбогдсон 5-7 төрлийн гэмт хэргүүд шил шилээ дагаж хэрэгсэхгүй болсон байдгийг анхаарахад илүүдэхгүй.
Ингээд асуудал дууссангүй. Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байсан үе буюу 2014 оноос эхлэн шалгуулж байсан Эрүүгийн хэргээс гадна 2015 оны 06 дугаар сард Иргэний хэргийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж анхнаасаа хууль бус хэлцлээр дамжсан эд хөрөнгөө олж авахаар хандсан байдаг боловч Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэж байгаа учир Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ч.Мөнх-Эрдэнийн 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтий хэргийг хааж улмаар хохирогч учирсан хохирлоо Иргэний хэргийн журмаар нэхэмжлэл гарган авах боломжтой гэж шийдвэрлэсний дагуу хэргийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хянан шийдвэрлүүлж байна. Гэвч мөн л тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх процесс удааширч Н.Энхбаяр түүний хамаарал бүхий Д.Цэнгэл, “Эскон” ХХК нь өнөөг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж удаа дараа хойшлуулах, шүүгч нарыг таньдаг өмгөөлөгч хөлсөлж тэдгээр нь тухайн шүүхийн шүүгч нартай өмнө нь хамт ажилладаг байсан зөрчил, ашиг сонирхол илтэд бий болсон, сүүлийн хоёр жилд хэд хэдэн шүүгч нарыг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориудаар удаашруулж байгаа үйлдлүүд гарсаар байгаа нь Н.Энхбаяр гэдэг хүн төрийн хуулийг уландаа гишгэж Монголын төрд, тэр дундаа шүүхэд тодорхой хүрээнд нөлөөлсөн хэвээр байгааг харуулж байна.
Н.Энхбаяр нь тухайн залилах үйлдлийг анхнаас нь өөрөө зохион байгуулж Монгол Улсад байгаагүй Н.Энхтуяа гэх төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-аар дамжуулж хууль бус баримт бичиг үйлдэх, гарын үсэг хуурамчаар зурах, Итгэмжлэл хуурамчаар үйлдэх, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч н.Мөнхтуяаг хүртэл хууль бус үйл ажиллагаандаа элсүүлж гадаадын иргэн гэрээний харилцаанд оролцсоор байтал Нотариатын үйлдэл хийх ажиллагаандаа орчуулагч оролцуулалгүй нотариатын үйлдлийг хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж хийлгэсэн зэрэг бүх үйлдэл, үйл ажиллагаа нь хууль бусаар явагдсан ил тодорхой үйлдэлд өөрөө болон бусдыг оролцуулж шүүхийн байгууллагад нөлөөлж байгаад харамсаж байна.
3. Бусад хууль бус нөхцөл байдлын талаар
“Эскон” ХХК гэх компанийг Н.Энхбаярын гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болон улс төрийн ойрын хүмүүс гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Жишээ нь: Улсын их хурлын гишүүн Ш.Раднаасэд, садантөрлийн хүн Д.Цэнгэл, өөрийн төрсөн хүү Э.Батшугар зэрэг нь бие биедээ хуурамч гарын үсэг ашиглан хууль бус аргаар бүртгүүлэн шилжүүлж хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна.
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаауг хэрэг маргаанд хариуцагч тал буюу “Эскон” ХХК, Д.Цэнгэл, н.Мөнхтуяа нар, мөн тэдний өмгөөлөгч нараас гаргасан шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг нь шүүх хууль бусаар хангаж шийдвэрлэсэн байдаг. Хууль бус гэж байгаагийн учир нь тухайн хөрөнгийг шилжүүлж авах эрхийг олгосон Итгэмжлэл дээр Н.Энхтуяа гэдэг хүний гарын үсгийг хуурамчаар зурсан, үйлдсэн асуудал байдаг. Үүнийг нь Эрүүгийн хэргийн журмаар шалган шийдвэрлэхдээ хоёр ч удаагийн шинжээчийн дүгнэлтээр биш байна гэдгийг тогтоосон. Гэтэл энэ нь тухайн иргэний хэргийн материалд авагдсанхэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх боломж байсаар байтал хариуцагч талын хууль бус удаа дараагийн хүсэлтийг шүүх эцэст нь хангаж хэргийн процессыг мөн л удааж гацаасан үйлдэл хийсэн гэж үзэхээр байгаа юм. Гэсэн хэдий ч шинжээчийн дүгнэлт өнгөрсөн 9 дүгээр сард гарч мөн л гарын үсэг нь Н.Энхтуяагийнх биш буюу хууль бус гэдгийг тогтоосон.
Ингээд хэргийг мөн л сэргээхгүй удаж байж саяхан сэргээсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа ба удахгүй шүүх хуралдаан товлогдоно.Уг шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулжхууль бус хэлцлээр шилжсэн эд хөрөнгөө буцаан авахаар нэхэмжилж байна.
Discussion about this post