Жүжигчин Золоогийн охин нь 12 нас хүрч, Золоогийн нас 30 гарлаа. Оюутан байхдаа охиныхоо эцэг жүжигчин Б.Тамиртай учирсан ч албан ёсоор сүй билэг тавьж, хурим найр хийсэнгүй. Охиноо 3 ой ч хүрээгүй үед Б.Тамир жүжигчин Н.Мөнхсоёлтой холбогдож салсан. Тухайн үед Б.Тамир ч топ модель Пүүжээгийн найз залуу байсан Л.Цэгцбаатартай хардаж байгаагаа нуугаагүй. Г.Золоо дараа нь Учрал гэж Америкт сурч төгссөн залуутай найзалж, хамтдаа сэтгүүлийн нүүр чимж байлаа. Удалгүй “Нарантрейд”-ийн босс С.Болдхэтийн хүү Б.Аргунтай болзож байна гэлцсэн. Гэсэн ч цуутай хүүхэн хуримгүй гэгчээр гэрлэсэнгүй. Золоо саяхнаас хар тамхины хэргээр жил орчим хоригдоод суллагдсан реппэр залуутай дотносох болсон. Жүжигчин Золоо найз залуугаасаа 7 насаар эгчмэд. Энэ залуу түүний сүүлчийн “зогсоол” болж, хамтдаа сайхан амьдраасай гэж фэнүүд нь хүсэн ерөөж байна.
Discussion about this post