Солонгон аашт буюу Т.Ананда өчигдөр шөнө дунд “Ямар аймшгийн амьдрал вэ? 2 нялх үр минь нойрон дундаа шөнө дунд босоод ирчихсэн Ийм хүчирхийлэгч яаж үр хүүхэд гэж ярьдаг байна аа. Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй юм. Шал согтуу ээ бурхан минь” гэж пост бичлэг оруулсан юм. Өнөөдөр дахиад л
“Өчигдрийн хүчирхийлэл үргэлжилсээр, үүрдийн заналхийлэл, доромжлол, үнэн царай нь илэрсээр л, энэ бүхнийг хуулийн байгууллага нь шийдэх бизээ, юу ч ярихгүй, юу ч хийхгүй байх тусам худал гүтгэлэг, доромжлол, увайгүй танхай балмад байдал нь улам гаарлаа, одоо дуугүй дээрэлхүүлээд, гүтгүүлээд, зодуулаад суухгүй, тэмцэнэ, жинхэнэ багтай хүчирхийлэгч юм даа.
Энэ хүнээс болж ээж минь маш их сэтгэлийн шаналалтай байгаа. Найз нөхөд эгч дүүс хамтран ажилагч нар луу минь байнгын дарамталж доромжилж сүрдүүлдэг. Үр хүүхэдээ хүртэл тайван өсгөх арга алга. Өөрийн гараар очиж ална л гэнэ. Бурхан минь” гэлээ.
Discussion about this post