• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дэлхийд 9 сая сувилагч, эх баригч хэрэгтэй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/17/2021
in Эрүүл мэнд
0
Дэлхийд 9 сая сувилагч, эх баригч хэрэгтэй

ДЭМБ-аас 2030 он гэхэд 9 сая сувилагч, эх баригч нар хэрэгтэй гэж тооцоолсон бөгөөд 2020 оныг энэхүү хоёр мэргэжлийн хүний нөөцийн хомсдолыг арилгахад анхаарахаар шийдвэрлэсэн. Дэлхийн эрүүл мэндийн 72-р ассемблейн үеэр орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааны үндэслэгч Флоренсе Найтингeлийн мэндэлсний 200 жилийн ой тохиож буй 2020 оныг “Сувилагч, эх баригчийн олон улсын жил” болгон зарлаж, түүхэнд анх удаа дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд сувилагч, эх баригч нарын оруулдаг хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн. Улс орнуудад 10000 хүн амд ноогдох сувилагчийн тоо нь харилцан адилгүй байдаг бөгөөд АНУ Англи зэрэг хөгжилтэй оронд 10000 хүн амд 56 сувилагч ноогдож байхад зүүн өмнөд азид 3,3 байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2006 онд сувилагч өвчтөний харьцаа 1:3 байх хэрэгтэй гэж үзсэн байдаг. Япон улсад 1,218,606 сувилагч байгаагаас 23479 мэргэшсэн сувилагч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр улс орон бүрт эмч сувилагчийн харьцаа 1:3 байх ёстой гэж зөвлөсөн. Монгол улсад 2019 оны байдлаар 10000 хүн амд 40.0 сувилагч, эмч сувилагчийн харьцаа улсын түвшинд 1:1, Улаанбаатар хотод 1:0.9, аймгийн түвшинд 1:1.3 байгаа нь олон улсын түвшинтэй харьцуулахад сувилагчийн тоо хэт цөөн байна.
Олон улсын түвшинд хамгийн сайн хийгдсэн роботын орлож, хийж чадахгүй мэргэжил бол сувилагч хэмээн үзэж байна.
Дараагийн 10 жилд ирээдүйтэй 10 мэргэжил:
1. Мэргэжлийн сувилагч
2. Программ хөгжүүлэгч
3. Ерөнхий ба үйл ажиллагааны менежер
4. Санхүүгийн менежер
5. Удирдлагын шинжээч
6. Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн
7. Менежер
8. Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
9. Эмч, мэс засалч
10. Компьютер, мэдээллийн системийн менежер багтжээ.
“Манай улсын хувьд 2018 оны байдлаар нэг сувилагчид ногдох хүний тоо 256 болж, өмнөх оноос гуравхан хүнээр буурсан.
Эрүүл мэндийн нийт ажиллагчдаас 11.2 мянга нь их эмч, 2.1 мянга нь эмзүйч, 12.3 мянга нь сувилагч, 7.8 мянга нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтан байна.
Монгол Улсын хэмжээнд 50 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12,000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байдаг аж. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй ба дундаж цалин 500,000-600,000 төгрөгт хэлбэлзэж байгаа.
Гэтэл эмнэлгүүдийн ачаалал, эмч, үйлчлүүлэгчийн тооноос үзэхэд манай улсад өдгөө 20,000 гаруй сувилагч шаардлагатай болжээ. Гэтэл бид сайн сувилагч нараа өдөр бүр цалин хөлс, ажлын ачаалал, дарамт шахалтнаас болж алдсаар л байна. Эмчилгээгүй өвчинд ямар их мөнгө зарлагдаж байна? 1 хүний эмчилгээний зардал цалин хөлсөнд яаж зарцуулагдаж байна. Мэргэшсэн ажилтнаа алдаад, эх нярайн эндэгдлээ нэмээд байх уу?

Их эмч Шаравын Цэрэнсамбуу

Previous Post

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Шударга ярина”

Next Post

Манай улсын хилийн нийт урт 8257 км

Next Post
Манай улсын хилийн нийт урт 8257 км

Манай улсын хилийн нийт урт 8257 км

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.