Ерөнхий сайд асан Сү.Батболдын эзэмшлийн “Стар” телевиз байгуулагдаад чамгүй удсан ч мэдээ мэдээлэл, нийтлэлийн бодлогын хувьд өргөн дэлгэцийн телевизүүд дундаа өнгөлж чадаагүй. Харин зугаа цэнгээн, хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч болох Я.Учрал, Х.Санжсүрэн, Д.Уранзаяа нарыг олон нийт сайн мэддэг. Нэг үгээр хэлбэл тэр гурав Стар телевизээс төрсөн одод. Дэгдээхий үүрээ орхиод өдөлж нисдэгийн адилаар Д.Уранзаяа “Гацуурт”-ын Чинбатын телевизэд, Я.Учрал Боловсрол сувагт, Х.Санжсүрэн С1 телевизэд очжээ. Нэг үе телевизэд ажиллаж байсан гурван найз одоо ч холбоотой байгаа. Өнгөрсөн 2020 оны Х.Санжаагийн хувийн амьдралын бичлэг цацагдаж, 2021 оны 2 дугаар сарын эхээр Д.Уранзаяа төрсөн өдрөө тэмдэглэх үеэр золгүй харамсалтай явдал болж, хоёр залуу амиа алдсан. Сэтгэл санааны хувьд нэг хэсэг хүнд байдалд орсон хоёр найз одоо амсхийж, ажил амьдралдаа эргэн орж, олон нийтийн сүлжээнд эргэн ирлээ.
Discussion about this post