“Стар” телевизийн хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин хоёрын харилцааны тухай нэг үе шуугисан. Тиймэрхүү яриа, хов жив сайндаа л сар болоод мартагддаг хойно. Харин тэр галыг өдөөсөн хүн нь хөтлөгч Х.Санжсүрэнгийн найз бүсгүй Номин. Найз залуугийнхаа үнэнч биш явдалд уурссан Номин араас нь даган, бичлэг хийчихээд “Та нар “37 дугаар точка” киног үздэг үү” гэж заналхийлж байгаад найз залуугийнхаа бичлэгийг задалсан гэдэг. Энэ үйлдэл шартай бүсгүйд өөрт нь ч сайн зүйл болоогүй, найз залууд нь ч сайнаар тусаагүй.
Юутай ч бичлэг хийн цацаж алдаршсан Номин гэх бүсгүй СЭЗИС-д магистр хамгаалсан байна. Тэрбээр магистрийн дипломоо “Хоёр жилийн хөдөлмөр” гэж тодорхойлжээ. Нас нь залуухан, тэгээд ч ямар ч мисс, загвар өмсөгчөөс дутахгүй үзэсгэлэнтэй Номин удахгүй сайхан хайртай учирч, сэтгэлийн шарх, бараан дурсамжаа мартана биз ээ.
Discussion about this post