Э.Мөнх-Эрдэнэ, Д.Төрбат, В.Тэмүүжин, Г.Билгүүн хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Бэлгэдлийн 11”-т багтсан шагналаа авав. Х.Цэнд-Аюуш жүжигчин Э.Намууны анхны нөхөр, хоёр хүүхдийн аав.
Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Э.Намуун “Орших уу, эс орших уу” реалити шоуны үеэр үзэгчдэд танигдаж, шоуны шүүгч Д.Сосорбарам гавьяатын урилгаар Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт гол дүрд тоглосон.
“Х Түц” продакшны жүжигчидтэй хамтран тоглосон Со гавьяатын найруулсан энэ жүжигт СУИС-ийн оюутан Э.Намуун муугүй тоглож ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулсан билээ.Телевизийн шоуны шүүгчид Э.Намуунаад “Хэрэв чи хүнтэй гэрлээгүй бол ханиа зөв сонгоорой. Энэ сайхан авъяасыг битгий зэврүүлээрэй” гэж захиж байсан. Харин тэр үед дөрөвдүгээр дамжааны оюутан Э.Намуун гэр бүлтэй болж, хоёр хүүхдийн ээж болчихсон байсан гэдэг.
Э.Намуунаагийн нөхөр, хоёр хүүхдийнх нь аав Х.Цэнд-Аюуш Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Хоромхон” клубын гол тоглогч, Монгол Улсын шигшээ багийн лидер гэж үнэлэгддэг. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Цэнд-Аюуш Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх анхны “гоол”-ыг оруулсан гавьяатай.
Х.Цэнд-Аюуш хөлбөмбөг тоглохын зэрэгцээ, “MCS coca cola” компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Х.Цэнд-Аюуш, Э.Намуун хоёр 10 жилийн сурагч байхаасаа үерхэж явсаар гэр бүл болсон залуус. Энххүслэн, Мөнххүслэн гэдэг хүү, охин хоёртой хөлбөмбөгчин, жүжигчин залуу хос хайрлаж дотносныхоо 10 жилийг ойг тэмдэглэж чадалгүй хоёр тийш болжээ.
Уг нь жүжигчин Э.Намуун нөхөр хүүхдүүд, гэр бүлдээ их хайртайгаа хэвлэлд ярьж, жүжигчний карьерээс илүү гэр бүлээ илүүд үзэж, гэр бүлийнхээ төлөө урлагийн тайзаа орхиж чадна гэж ам бардам ярьж байсан удаатай. Харин одоо Мөрөөдлийн театрын тулгын гурван чулууны нэг жүжигчин Г.Эрхэмбаярын төлөө эр нөхрөөсөө салж, Г.Эрхэмбаяр, Э.Намуун хоёр хамтдаа амьдарч эхлэв.
Г.Эрхэмбаяр хоёр хүүхэдтэй, Э.Намуун ч хоёр хүүхэдтэй. Шинэхэн хос хоёр талаасаа хоёр хүүхдээ авчирч, зургуулаа нэг гэртээ амьдрах болжээ. Энэ амьдралдаа сэтгэл дүүрэн байгаагаа жүжигчин Э.Намуун олноос нуухгүй байна. Залуухан жүжигчин Э.Намуунд Г.Эрхэмбаяр хөл алдаж байсан. Монгол ёсоор хадаг сүй тавьж, Э.Намуунааг бэр гуйж, саяхан дундаасаа хүүхэдтэй болжээ. WWW.TAIZ.MN Ч.ХҮЛЭГ
Discussion about this post