Монголын хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа 2020 оны 12-р сарын 12-нд цахим хэлбэрээр явагдаж өнгөрсөн билээ.
“Алтан бөмбөг”-ийн шилдгүүд Hisense үндэсний дээд лигт оролцож байгаа тул шагналыг зургаадугаар тойргийн тоглолтуудын үеэр өгч эхлээд байна.
Э.Мөнх-Эрдэнэ, Д.Төрбат, В.Тэмүүжин, Г.Билгүүн хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Бэлгэдлийн 11”-т багтсан шагналаа авав.
Мөн өнгөрсөн жил футзалын дээд лигт 73 гоол оруулж мэргэн бууч болсон “СП Фалконс” клубийн О.Оюунболд “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны “Оны шилдэг футзалын тоглогч”-ийн шагналаа гардан авлаа.
Шагнал гардуулах ёслолд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд , Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, ОУХБХ болон АХБХ-ны тоглолт зохион байгуулагч ТЗБХ-ийн дарга С.Жаргал нар оролцлоо.
Discussion about this post