Өчигдөр Бум-Ялагч, Арслан, Гансүрэн (бас Мөнхбаяр ?) нар хазааруудын ах дүү болоод жигтэйхэн. Бүр давраад авчрах мавчрах ч болж байх шиг. Хуцваа л байна. Хазаар чинь монгол огт биш, маньд бараг патлий байхгүй. Хазаарыг Монгол гээд үхчих гээд байгаа юм бол Та нар өөрсдөө тэр Афган руугаа явж үхээрэй…
Энэ хэдийн балай өвчин хэрээс хэтэрч байна. Одоо монголын уншигчид дээр дурдсан хийх юмаа олж ядсан хэдэн балай, тэдний байгуулсан үй олон тэнэг байгууллагуудын ганц ч үгэнд итгэж болохгүй гэдгийг би судлаачийн хувьд онцлон сануулж байна.
Энэ бол өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн “Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг”, “Ногоон хөдөлгөөн”, “Ногоон эвсэл”, “Үндэсний үзэлтэй бүлгэмүүд”, “Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Монгол үндэсний сүлжээ”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол хас”, “Нэгдмэл Монгол”, “Талын цөөвөр чоно”, “Үндэстэн нэгдэл”, “Хамаг Монгол”, “Цагаан хас”, “Шударга иргэдийн фронт”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Эсгий туургатан” гэх хулхи ТББ-ууд болно.
Дэлхийн шинжлэх ухаан хазаарыг монгол гэж нотолж чадаагүй байхад энэ хэдэн балай батлах юм гэнэ. Их л сайндаа зарим эрдэмтэд Хүн гүрний нэг салаа гэдэг боловч энэ баримтлалыг нийтээр хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Надад хангалтай баримт байгаа. Гол нь Л.Н.Гумилевийн “Хазаарыг нээсэн нь” ном, асар олон өгүүлэл хүртэл байгаа. Би орчуулахаасаа залхуураад байна. Манай Монголд хаа хамаагүй юмыг орчуулж суух илүүдээ гарсан цаг зав байхгүй болоод тэр л дээ. Ямар энэ хэдэн тэнэгийг няцаах гэж бүхэл бүтэн ном орчуулж суултай нь биш…
Гэхдээ хүссэн хүн нетээс хазар гэсэн хайлт хийгээд шалгаад үзэж болно. Энэ дэлхийн аль ч лавлахаас хазар монгол хоёр нэг гаралтай гэсэн ямар ч нотолгоо гарахгүй…
Бум-Ялагчийг би гайгүй залуу гэж бодож байсан чинь юу вэ. Басандорж, Монгол гэсэн хэдэн таар шуудайтайгаа нийлж НН-ыг үймүүлж ханахгүй одоо Монголд хазааруудыг авчрах гэж үймүүлэх ч арай хэтэрнэ ээ. Бум-Ялагч европ, тэр тусмаа герман боловсролтой байж ингэж тэнэглэж болохгүй ш дээ…
Энэ балай бантанд “Ногоон хөдөлгөөн”, “Ногоон эвсэл” давхиад орчихож. Энэ чинь Басандоржийн “байгуулсан” хуурамч Ногоон Нам л байна ш дээ. Одоо мөдхөн Басандорж ч гэсэн хазааруудыг Монголд авчирна гэж балайрна, харж л байгаарай…
Арслан мөн л герман боловсролтой. Гэхдээ өөртөө нь нийлээд хоёрхон хүнтэй “Шударга иргэдийн фронт”-той хүн. Одоо “Афганы фронт” нээж байгаа юм биз дээ. Тэгвэл Монгол дахь “фронтоо” хааж байгаад “ах дүү” нар руугаа явна биз…
Хазаарын ард түмнийг өрөвдөж л байна. Тэдэнд туслаж дэмжиж болох л байх, бид оюутан моюутан сургаад туслаад л байгаа биз дээ…
Миний хувьд бол энэ хэдэн балайг “ухаантай”, “түүх мэддэгээ” харуулж монгол хазаар хоёр ахан дүүс гэсэн нотолгоогоо гаргаад ирэхийг нь хүлээж л сууя. Харин чадахгүй бол эд нар дуртайгаараа Афган руугаа явдаг юм байгаа биз. “Түүгээр явсан гайг үүгээр авчраагүй” дээрээ зайлсан нь дээр л дээ…
Хазаараа тат, балайнууд аа…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 10 дугаар сарын 13.
Discussion about this post