ӨНӨӨДӨР УУГУУЛ ИРГЭДИЙН ДЭЛХИЙН НИЙТИЙН ӨДӨР
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 онд хуралдан энэ өдрийг зарлажээ. Америк тивийн индиан, Океаны маори, Австралийн абориген, Умард туйлын эскимос зэрэг нутаг нутгийн уугуул иргэдийн соёл, ёс заншил аажмаар устгаж үгүй болж байгаа нь энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол шалтгаан болсон байна.
Одоогоор таван тивийн 70 гаруй оронд таван мянга гаруй уугуул иргэдийн бүлэг байдаг гэж үздэг ч ихэнх нь устаж үгүй болоход ойрхон байгаа аж. Тиймээс уугуул иргэд нь дэлхийн хүн амын хамгийн эмзэг хэсэгт тооцогддог байна. 370 сая уугуул иргэд дэлхийн хүн амын 5 бага хувийг эзэлдэг хэдий ч хамгийн ядуу хүмүүсийн 15 хувийг бүрдүүлдэг аж. Олон уугуул иргэд бусдаас ялгаварлан гадуурхагдаж, хэт ядуурч, эрх нь зөрчигдсөөр байна
НҮБ Дэлхий нийтийн уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах тунхаглал гаргасан энэ өдөр байгаль орчныг хамгаалах, байгалийн олон янз байдлыг хамгаалан, хадгалан авч үлдэхэд хамгийн чухал үүрэгтэйг онцолсон түүхэн чухал өдөрт тооцдог.
Нийт 90 улсын 7000 хэлээр ярьдаг 370 сая хүнийг уугуул иргэдээр бүртгэсэн бөгөөд уугуул иргэд нь оршин суугаа нутагтаа өөрийн түүх, соёл, заншлын хосгүй өвөрмөц өвийг хадгалан авч, улмаар ирээдүй хойчдоо дамжуулан өвлүүлж яваа хүн төрөлхтний соёлыг тээгч амьд үнэлэшгүй эрдэнэ юм.
Харамсалтай нь эдийн засгийн ашиг, хөгжил гэх нэрийн доор явагдаж буй улс орнуудын ЗГ-ууд, санхүүгийн эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр байгаль, уул ус эвдэгдээд зогсохгүй олон соёл, заншил бүр мөсөн үгүй болсоор байна.
Discussion about this post