Дэлхий нийтээр 7 дугаар сарын 31-ний өдрийг олон улсад Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ. Байгаль, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах хүндэтгэлтэй үүрэг хариуцлага хүлээн ажилладаг байгаль хамгаалагчдын ажлын үр дүнд ховор, нэн ховор амьтад хамгаалагдсаар байгаа билээ.
Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 202,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байна.
Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, 2024 он гэхэд 24 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Discussion about this post