Жүжигчин Б.Хулан Мөрөөдлийн театрын Г.Алтаншагай, Батушка, Ц.Ганбаяр, Б.Отгоо, УДЭТ-ын Тогтохжаргал зэрэг жүжигчидтэй нэг ангид сурч байсан. Олны танил жүжигчин цөөнгүй тэдний ангид “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн агсан хамт суралцаж төгссөн юм. Оюутан ахуйдаа нэг ангийн хоёр болох Т.Билгүүн, Б.Хулан хоёр үерхдэг байсан. Энэ тухай жүжигчин Б.Хулан Бажи ба Ялалт влогт орох үеэрээ дурсан ярьжээ. Б.Хулан “Шинэ үе” хамтлагт тоглодог байсан талийгаач Т.Билгүүнтэй оюутан ахуйдаа үерхдэг байснаа ярьж, энэ нууцынхаа тухай анх удаа ам нээв. “Бүсгүй” дууны клипэнд саяхан тоглосон Б.Хулангийн ярьснаар “Түүний үерхлүүдээс хамгийн нандин нь талийгаач Билгүүн байсан” бөгөөд тэд хоёр жилийн турш хамт байжээ. Энэ тухайгаа “Билгүүн маань намайг хамгийн ихээр нандигнаж хайрладаг байсан. Хамт сургууль дээр хонох үедээ хүртэл хамгийн тухтай орыг засаж өгөх жишээний. Тэр дурсамж санаанаас огт гардаггүй. Би хоёулаа дотносъё гэхээр “Яагаад ч юм чи хаашаа ч юм алга болчих гээд байгаа юм шиг санагдаад байна” гэж хэлдэг байсан. Тэр нь миний сэтгэлд үлдсэн. Ер нь эмэгтэй хүнийг хайрлавал хайрласан шиг нандигнаж хайрладаг залуу байсан” гэж ярьжээ.
Discussion about this post