Дуучин Ука 30 хол гарсан хойноо нөхөрт гарсан. Нөхрийг нь Эрдэнэчулуун гэдэг. Нөхрийнх нь аав “ГОК”-д олон жил удирдах алба хашсан. Тиймээс хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж, Англи улсад боловсрол дээд эзэмшүүлсэн. Ука, Чука хоёр нийлээд хоёр хүүхэдтэй болсон. Эрдэнэчулуун Укагаас өмнө хоёр удаа гэрлэж, хоёр эхнэрийн хоёр хүүхэдтэй. Укатай амьдраад хоёр хүүхэдтэй болсон 4 хүүхдийн эцэг. Өвөрмөц дүр төрх, содон стиль имиж бүрдүүлж чаддаг Укагийн нөхөр мөн түүнээс дутахгүй стилтьтэй. Ука анх нөхрийнхөө гуянд дурласан, их булчинлаг хүчирхэг харагдсан гэж ярьсан. Дуучин Укагийн нөхөр “Говь” брэндийн нүүр царайгаар 2019 онд сонгогдсон юм. Мөн “АПУ”-гийн Боргио пивийг ч сурталчилж байсан. Банк санхүүгийн салбарт биенес эрхэлдэг тэрбээр эхнэрээ даган, загварын мэдрэмжээ түшиглэн хоббигоороо мөнгө олж байна.
Discussion about this post