• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Би Монголд нэг номерын мэдээлэлтэй хүн. Жагсаал цуглаан хийвэл Ерөнхий сайдын эрх мэдлээ хэрэгжүүлнэ

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
07/10/2021
in Улс төр
0
Л.Оюун-Эрдэнэ: Би Монголд нэг номерын мэдээлэлтэй хүн. Жагсаал цуглаан хийвэл Ерөнхий сайдын эрх мэдлээ хэрэгжүүлнэ

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цалингаа нэмэгдүүлэхээр жагсаал хийж буй эмч сувилагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж байна.

Энэ үеэр тэрбээр “Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбар дээр тавигдаж байгаа 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг та бүхэн туйлын арвич хямгач, хамгийн чухал зүйлдээ зарцуулах нь чухал. Ирэх жилийн төсөв дээр ийм хэмжээний мөнгийг даахгүй байж магадгүй.

Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхтэй холбоотой асуудлууд яригдаж байгаа. Өөр нэг зүйлийг Ерөнхий сайдын хувьд хэлэх ёстой. Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой шүү. Би улстөрчдөд хандаж цар тахлын энэ амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ улс төрийг арай гэж тэмцэж байгаа эрүүл мэндийн салбар дээр хийж албаар хооронд нь талцуулах бодлогыг улстөрчид барьж болохгүй. Өмнө нь вакцин дээр асуудал гаргасан. Би нэрийг нь зарласан. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. 

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг доголдуулах, тасалдуулах зорилго тангараг өргөсөн улстөрч хүнд байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагч бас үүнд автах ёсгүй. Эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авах болно. 

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би Монголд нэг номерын мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, цаана нь юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байна. Эрүүл мэндийн сайд байсан зарим нэг хүмүүс, улстөрчдөд хандаж хэлэхэд энэ салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Энэ удаа би туйлын эелдгээр хэлж байгаа. Цаашлаад ийм зохион байгуулалтын аливаа үйл ажиллагааг цар тахалтай энэ үед үргэжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ би хэрэгжүүлнэ. 

Эрүүл мэндийн салбар ямар нэгэн байдлаар нийгмийн сэтгэл зүйд автаж болохгүй. Зөвхөн хатуу статистик, нөхцөл байдал цаашлаад яах вэ гэсэн стратегийн өмнө байх ёстой. Яагаад гэхээр бид иргэдийнхээ, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай. Шаардлагатай үед амь насаа зориулах хэмжээний цаг үетэй тааралдахад сэтгэл зүйн хувьд бэлэн байх ёстой. Хэдийгээр нүдэнд харагдахгүй байгаа ч эрдэнэт хүний амь нас яригдсан дайн бүхий үе тохиож байна” хэмээн хэллээ.

Previous Post

“5” толгой

Next Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг эмч нарыг гомдоожээ

Next Post
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг эмч нарыг гомдоожээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг эмч нарыг гомдоожээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.