Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр арвай тогтох шиг ховорхон тохиолддог сайхан хувь заяа байдаг гэдэг. Харин хүн болж төрж өсөөд, аав ээжийн гараас гараад, насан туршдаа ханилах хань, эхнэр нөхрөө олж авна гэдэг түүнээс хэцүү, хэдэн мянган километрийн зайнаас өөд өөд нь буудсан хоёр сум нэгнээ яг онох шиг л хэцүү гэдэг. Тиймээс хүмүүс биентэйгээ танилцаж үерхэж нөхөрлөлөө ч гэсэн насан туршдаа хамт байх нь ховор. Тиймдээ ч бүтэлгүй дурлалын тухай дуулсан, дурссан санагалзсан үгтэй дуу олноороо төрдөг биз. Яруу найрагч Цоодолын Хулан “Яаж хайрлалаа би чамайг Ялдам дурлалын ховорхон өдрүүд Хамтдаа өнгөрүүлсэн тэр мөчүүд Хаанахын шувуудын ганганаанд шингэв дээ гэж бичсэн нь, дуу болсон. Холливудын од Брэд Питт, Женнифир Анистан хоёрын гэрлэлт, хамтын амьдрал олны сонирхлыг татаж, дэлхий нийтээрээ мэддэг байсан цаг саяхан. Брэд Питт ёсолж авсан эхнэрээ орхин “Мисс, мистер Смит” кинонд хамт тоглосон Анжелина Жолитой хамт амьдрахад олон хүн Женнифер Анистоныг өрөвдсөн. Од ч бай, ганцаараа үлдсэн хэн ч гэсэн өрөвдмөөр. Тэгэхдээ дэлхийн хамгийн сайхан гэгддэг залуутай хамт амьдарч байгаад салсан Женниферт бүр хүнд, эмэгтэй хүн нөхрөө хэн нэгэнтэй харьцуулдаг болохоор “Брэд Питтээс сайхан залууг дэлхийн хаанаас яаж олох юм бэ” гэдэг асуулт хамгийн түрүүнд тулгарна биз. Брэд Питт “Найзууд” киноны од Женнифер Анистонтой 1997 онд анх танилцаж, 1999 онд найзынхаа тоглолтон дээр сүй тавьснаа зарлаж, удалгүй гэрлэсэн. Долоон жилийн амьдрал, хайр дурлал, гэрлэлт нь ёстой л “хаанахын шувууд”-ын ганганаанд шингээд алга болсныг Брэд Питт л мэдэх биз ээ. Нэгэн цагт нэгэн дээвэр дор амьдарч явсан хосуудын хамтдаа, жаргалтай байх үеийн фото зураг. WWW.TAIZ.MN
Discussion about this post