Өнөөдөр “Эмоушн” хамтлагийн гишүүн асан Т.Солонгын төрсөн өдөр. Т.Солонго “Эмоушн” хамтлагт дуучин С.Сэрчмаагийн оронд орж ирсэн хөөрхөн охин байсан. Түүнийг ганц бие байх үед нь “MCS”-ийн Оджаргалтай холбоотой гэж ярьдаг байв. Т.Солонго “Sweetymotion” хамтлаг-аас гарч, 2010 оноос Маэстро” хөгжмийн сургалтын төв байгуулж, төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар хөгжмийг заадаг.
“Sweetymotion” хамтлаг Монголд хамгийн удаан оршин тогтнож байгаа охидын хамтлаг. Анх 16 настай охид хамтлагийн гишүүн болсон бол одоо нас нь 40 хүрээд явж байна. Энэ хамтлагийн бүрэлдэхүүнээс С.Сэрчмаа, Т.Солонго гарч, одоо хүртэл Ц.Сарнай, Г.Сүндэрээ, Э.Ганболор гэсэн бүрэлдэхүүнтэй.
Т.Солонгыг АНУ-д байхад хамтлагаараа ажиллаж амьдарч байхад, 21 настай ганц охин дүү нь нас бараад Монголдоо ирсэн. Энэ үед ээжийнхээ дэргэд хэсэг байж байгаад, Америк руу буцах гэтэл визний асуудлаас болоод явж чадаагүй гэдэг. Тэгээд удалгүй гэрлэж, ээж болсон. Ар гэрийн асуудлаас болоод хамтлагаасаа гарснаас муудалцаж гараагүй гэж тайлбарлаж байлаа.
Анхны нөхөр Цолмон нь Барилгын компанид менежерээр ажилладаг, Т.Солонгын ээжийнх нь шавь. Багаасаа бие биеэ мэддэг, бүр Т.Солонгыг цэцэрлэг, сургуулиас аваад л нуруундаа үүрч явдаг байсан аж. Гэвч эртний танил найзууд нэг гэрт ороод удаагүй, анхны охиноо төрүүлээд нөхрөөсөө салсан. Дуучин Т.Солонго хоёр дахь удаагаа өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, бийлэгжүү эртэй ханилсан юм. Т.Солонго энэ нөхөртэйгаа амьдарсны дараахан ихэр хүүхэдтэй болсон. “Хотын болзоо” анхны бие даасан тоглолтоо хийж, цомог гарган ганцаарчилсан уран бүтээл хийхийн сацуу ихэнх цагаа хөгжмийн сургалтын төв, гэр бүлдээ гаргадаг хэмнэлтэй амьдарч байна.
Discussion about this post