• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/23/2026
in Нийгэм
0
Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна

Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд алхаж буй иргэд хэрэм үхсэн байдалтай олноор тааралдах болсныг мэдээлсэн. Амьтныг хайрлаж, хооллох гэсэн сэтгэл тань эсрэгээрээ тэдний аминд хүрч болзошгүйг анхаарна уу.

Яагаад хэрэм үхэж байна вэ

  • Хүний хүнсний хордлого

Ууланд алхагчдын өгдөг давстай, чихэртэй, хуурсан самар, чипс, боорцог, талх зэрэг хүнс нь хэрмийн хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, бөөрний дутагдал болон хордлогод оруулан үхэлд хүргэдэг.

  • Өвлийн бэлтгэлээ хангаж чадахгүй болох

Зун, намрын турш хүний гараас бэлэн хоол авч сурсан хэрэм өвөлдөө зориулж самар, боргоцой нөөцлөх байгалийн зөнгөө гээдэг. Улмаар хүйтний эрч чангарч, ууланд гарах хүний хөл цөөрөхөд идэш тэжээлийн дутагдалд орж осгох, өлсөж үхэх эрсдэлд ордог.

  • Алхагч танд өгөх зөвлөмж

Зэрлэг амьтдад гар хүрэхгүй байх, гараас хооллохгүй байх. Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд хог хаягдал, хүнсний үлдэгдлээ ууланд орхихгүй байх.

Хэрэв олноор үхсэн эсвэл өвчилсөн зэрлэг амьтан таарвал хүрэлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа-ны 7707-0840 дугаарт яаралтай мэдэгдэх.

Зэрлэг амьтныг байгальд зөнгөөр нь орхих нь тэднийг хамгаалж буй хамгийн зөв хайр юм.

Previous Post

МУГЖ Ж.Эрдэнэчимэг: Монголын хамгийн анхны ваартай цэцэгтэй нугаралтыг бол Норовсамбуу хийж байлаа

Next Post

Пастернакийг Зөвлөлтийн ард иргэд жигшин зэвүүцэв

Next Post
Пастернакийг Зөвлөлтийн ард иргэд жигшин зэвүүцэв

Пастернакийг Зөвлөлтийн ард иргэд жигшин зэвүүцэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Пастернакийг Зөвлөлтийн ард иргэд жигшин зэвүүцэв
  • Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна
  • МУГЖ Ж.Эрдэнэчимэг: Монголын хамгийн анхны ваартай цэцэгтэй нугаралтыг бол Норовсамбуу хийж байлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.