• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА ЛАВАРЫН ДЭМБЭРЭЛ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/16/2026
in Онцлох мэдээ
0
МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА ЛАВАРЫН ДЭМБЭРЭЛ
Монголын цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагын ажил үйлс, түүхэн замналыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Монголын цагдаагийн байгууллагын анхны дарга Л.Дэмбэрэлийн амьдрал, ажил үйлсийн түүхийг танилцуулж байна.

Л.Дэмбэрэл нь 1897 онд БНХАУ-ын Зүүн гарын Шинжааны Ил Тарвагатайн Бор талд төрсөн. Ард-өөлд үндэстэн хүн юм. Монгол Ардын Намын анхдугаар их хуралд анхны өдрөөс нь идэвхтэй оролцсон анхны гишүүдийн нэг билээ.

Л.Дэмбэрэл нь 1921-1927 онд Сүхбаатарын цэрэгт отрядын дарга, Ховдын хязгаарын цэргийн хорооны комиссар,

1927-1929 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, хилийн чанадад тусгай ажил үүрэг гүйцэтгэсэн,

1929-1938 онд Монгол трансын ерөнхий хорооны гишүүн, Төмрийн заводын даргаар ажиллаж байсан.

1909-1910 онд өрнөсөн Манжийн хаант засгийг эсэргүүцсэн хөдөлгөөнд түүний төрсөн ах, Илийн Зүүн гарын хошууны дэд дарга, бэйс Лаварын Сумъяа нь оролцож, улмаар хүчин мөхөсдсөн тул хэсэг ардаа дагуулан 1912 оны хавар Орост, мөн оны намар Монголд ээж, дүү Л.Самъяа, Л.Дэмбэрэл нарын хамт ирж суурьшжээ.

1921 онд өрнөсөн Ардын хувьсгалын үйл хэрэгт Л.Сумъяа бэйс нь өөрийн хошууны цэргийг зохион байгуулж, партизан цэргийн дөрвөн хорооны нэгийг бүрдүүлэн оролцож, Засгийн эрхийг Түр Засгийн газарт шилжүүлэн авах, төрийн хуучин аппаратыг устгаж, Ардын шинэ төрийн аппаратыг байгуулах, Монголын ард түмэн жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж, ялалтынхаа үр шимийг бататгахад анхнаас нь идэвхтэй ажиллаж байсан байна.

Ардын хувьсгалын үйл хэрэгт Л.Сумъяа бэйсийн төрсөн дүү Л.Самъяа, Л.Дэмбэрэл нар түүний удирдсан партизан цэргийн хорооны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байжээ.

Хиагт хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсний дараа 1921 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ардын Түр Засгийн Ерөнхий сайд н.Шагдаржав, Засгийн газрын гишүүн Сүхбаатар, Билэгсайхан, Сумъяа, Намын Төв Хорооны гишүүн Дамбадорж, Лосол нарын бүрэлдэхүүнтэй Намын Төв Хороо, Түр Засгийн газрын хавсарсан 11 дүгээр хурлаар Түр Засгийн газрын зохион байгуулалтын тухай хэлэлцээд төрийн гурван /дотоод, цэргийн, сангийн/ яамыг байгуулсны дотор Цэргийн яамны цэрэг элсүүлэх, татах хэлтсийн бүрэлдэхүүнд ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, шинэ тулгар хувьсгалт хэв журам, энх амгалан байдлыг сахих үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа” байгуулахаар шийдвэрлэж, Ардын хувьсгалын партизан, Хиагт орчмын комендант Л.Дэмбэрэлийг томилсон байна. Хиагт, Алтанбулаг орчмын Сэргийлэх цэргийн салааны даргаар томилогдоод гаргасан бичигтээ “Миний бие энэ өдрөөс хойш Монголын Хиагт хот ба ойр орчмын цагдан сэргийлэх газрын дарга болсон” гээд нэрээ Л.Дэмбэрэлбилэгт гэж бичсэн баримт архивын үнэт сан хөмрөгт хадгалагдаж байна. /Улсын түүхийн архив Ф-2, ХН-3/ Архивт хадгалагдаж байгаа бусад баримт бичигт “Дэмбэрэл” гэж бичигджээ.

Л.Дэмбэрэлийн төрсөн ах Л.Сумъяа нь Монголын зүүн болон баруун хилд хятадын цэрэгтэй тулалдахад гарамгай гавьяа байгуулсан тул “Ялгуулсан баатар” цолоор шагнагдсан бөгөөд дүү Л.Самъяа, Л.Дэмбэрэл нар нь Ардын хувьсгалын партизан хүмүүс юм.

Л.Дэмбэрэлийг Улаанбаатар хотод Төмрийн заводын даргаар ажиллаж байхад нь 1938 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хувьсгалын эсэргүү хэргийн учир баривчилж, “Монголын Засаг төрийг устгаж, Японы мэдэлд өгөхийн тулд тагнуулын ба хорлон сүйтгэх ажил хийж байсан” гэдэг хэрэг хүлээлгэж байх үед хэргийн эцсийг үзэж чадалгүй 1938 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шоронд нас барсан байна.

1965 онд түүний хүү Дэмбэрэлийн Шагдарын гаргасан өргөдлийг НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах газрын Мөрдөн байцаах хэлтэс хянаж үзээд Л.Дэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийг 1965 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

Хиагт хотыг чөлөөлсний дараа Намын Төв хороо, Ардын Түр Засгийн газраас дэс дараатай олон арга хэмжээг авч явуулж байсны үр дүнд эх орноо харийн түрэмгийлэгчид, дотоодын хар, шар феодалуудаас чөлөөлөх их тэмцлийг эхлүүлэх, хувьсгалын ололтыг хангах нөхцөл, бодит бололцоог бүрдүүлсний нэг нь Хиагт, Алтанбулаг орчимд “Ардын цагдан сэргийлэх байгууллагын эх суурь тавигдсан явдал” гэж үзэх үндэстэй юм.

Иймд Л.Дэмбэрэл нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагын түүхэнд нэр нь мөнхрөн үлдсэн зүтгэлтэн билээ.

Л.Дэмбэрэлийн хүү Д.Шагдар нь МАН-ын ахмад гишүүдийн нэг бөгөөд МАН-ын Төв хороонд олон жил хариуцлагатай алба хашиж байсан бол түүний ач хүү М.Баттүшиг нь 2006 онд Цагдаагийн академийг төгсөж, цагдаагийн албаны мэргэжил эзэмшиж, мэргэжлийн дагуу цагдаагийн байгууллагад алба хааж, гардан тулаан, самбо, жүдо, үндэсний бөхийн спортоор хичээллэж, улс, тив, дэлхийн аваргаар удаа дараа шалгарч, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат тамирчин” цолоор шагнагдаж, өвөг дээдсийнхээ нэр хүндийг өндөрт өргөн, албаны бахархал болон хүн ардынхаа амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна.

Л.Дэмбэрэлийн амьдрал, үйлс, улс төрийн үйл хэргийн талаар архивд хадгалагдаж байгаа баримтуудыг судлан үзэж, судлаач Г.Мягмарсүрэн 2012 онд “Лаварын Дэмбэрэл” номыг бүтээж, эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгож байна.

ЭШХ-ийн судлаач, бригадын генерал Т.Хүрэлбаатар

Previous Post

“Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ”

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА ЛАВАРЫН ДЭМБЭРЭЛ
  • “Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ”
  • БНСУ-ЫН ӨМНӨД БҮСИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОЛОВСРОЛЫН НЭЭЛТТЭЙ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  • “КЕЙС МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ” ЦОГЦ СУРГАЛТЫГ 9 УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.