ИРГЭН ТА ХУВИЙН, ЭМЗЭГ МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЁСТОЙ![]()
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ:
16. 13. …Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ:
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.12. “Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хэлнэ.
АНХААРААРАЙ
-Өөрийн хувийн мэдээллийг хүнд өгөхгүй байх.
-Насанд хүрээгүй хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьдаг байх
-Хуурамч акаунтад хариу өгдөггүй байх
-Таны үг, үйлдлийг бичлэг хийж авахыг зөвшөөрөхгүй байх
-Хэн нэгний эмзэг мэдээллийг цахим орчинд түгээхгүй байх
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
“ДУУГАРАХ ЦАГ” АЯН

Discussion about this post