Чингэлтэй дүүргийн засаг даргад томилогдоод удаагүй З.Төмөртөмөө өмнөх засаг дарга Н.Мандуулыг шүүмжиллээ. Нийслэлийн МАН-ын хорооны бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Н.Мандуул сургуулиудад хэдэн нарны панел, гудамжинд үнэтэй хогийн сав тавьснаас өөр хийсэн зүйлгүй. Түүнийг нь үргэлжлүүлнэ. Мөнгө төлж троллууд ажиллуулж намайг хэвлэлээр хэсэг мууллаа. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хангалтгүй ажиллаж байна гэж үзэж дүүргийн төлөөлөгчид огцруулсан. Тэгэхээр би сандал суудал булаасан зүйлгүй.
Тэр хүн хороон дээрээ нэг ч очоогүй, ажлаа муу хийсэн. Дүүргийн ажлыг англи хэлтэй байгаад хийчихдэггүй. Манайх 24 хороотой, нохой шувуу, хог хаягдлын асуудал гээд шийдэх олон зүйл байна. Би Дэнжийн 1000, гэр хороололд өссөн. Соёл урлагийн их сургууль төгссөн гэж баална лээ. 2008 оноос 18 жил намын ажил хийж байна. Зугтаад, миний тамгыг Засаг даргын орлогчоос авсан. Төрийн ажил ийм байж болохгүй. Хэн хэнд мөнгө өгөөд намайг муулуулсныг мэдсэн. 100 сая төгрөг төрөөс гаргаж намайг муулах ажлаа хийсэн байна лээ” гэлээ. 


Discussion about this post