Хийсэн хэргээ эр хүн шиг хүлээгээд учруулсан хохирлоо мөнгөтэй хүн шиг төлдөг захирлаар “One event hall”-ын захирал Б.И тодорчээ. Тэрээр өнгөрсөн оны шинэ жилээр халамцуудаа сейфэнд байсан мөнгө алга болсон гэх шалтгаанаар ажилтандаа гар хүрээд авчээ. Хохирогчийн биед тархины доргилт, шүдний булгарал, баруун нүдний зовхи, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын явцад захирал Б.И хохиролын нөхөн төлбөрт 50 сая төгрөг өгчээ. Мөн ББСБ-ын нэр дээр байгаа машиных нь төлөлтийг хийж байгаа гэнэ. Ингээд шүүхийн шийдвэрээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Хөнгөн гэмтэл авсан хохирогчийн хувьд 50 сая гэдэг нь маш өндөр тоо юм.


Discussion about this post