• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Константин Рокоссовский бол XX зууны цэргийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг жанжин

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/04/2026
in Хүмүүс
0
Константин Рокоссовский бол XX зууны цэргийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг жанжин
Хоригдлоос Маршал болохдоо дөрвөн жил!
Тэр бол гайхамшигтай намтартай хүн. Түүнээс өөр хоёр улсын маршал болсон хүн энэ ертөнцийн цэргийн түүхэнд үгүй.
Нэгэн сонирхолтой түүх өгүүлэхэд 1921 оны наймдугаар сард цагаан цэргийн хэсэгт байсан Сундуй гүн, Барон Унгернийг баривчлан улаан цэрэгт хүлээлгэн өгөхөд Сибирийн 35-р морьт хорооны дарга К.К.Рокоссовский хүлээн авч байсан гэдэг.
Константин Рокоссовский бол XX зууны цэргийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг жанжин юм.
Тэрээр Нацист Германы эсрэг хийсэн Зөвлөлтийн томоохон давшилтын ажиллагаануудыг удирдаж, Москва, Сталинград, Курск, Беларусийн чөлөөлөлт, Берлиний чиглэлийн дайнд оролцсон.
Түүний амьдрал зөвхөн ялалт, цэргийн амжилтаар хязгаарлагдахгүй.
Сталины их хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдаж, тамлуулан хоригдож байсан атлаа хожим Зөвлөлтийн армийн хамгийн нэр хүндтэй маршалуудын нэг болсон нь түүний намтрын хамгийн анхаарал татах хэсэг юм.
1. Бага нас, гарал үүсэл
Түүний төрсөн газрын тухайд түүхчдийн дунд маргаан байдаг.
Зөвлөлтийн албан ёсны намтарт Псков мужийн Великие Луки хотод төрсөн гэж бичдэг бол Польшийн түүхэн эх сурвалжууд Варшав хотыг төрсөн газар гэж үздэг.
Польш гаралтай төмөр замын ажилтан Константин Рокоссовский болон багш Антонина Овсянниковагийн гэр бүлд өссөн нь тодорхой. 
Багадаа эцэг, эхээ алдсан тул амьдралаа залгуулахын тулд Варшавт оймсны үйлдвэр болон чулуу засаж боловсруулах үйлдвэрт ажиллаж байв.
Бага боловсрол эзэмшсэн ч цэргийн эрдэмд бие даан суралцаж, алба хаах явцдаа туршлага хуримтлуулжээ.
2. Дэлхийн I дайн ба цэргийн замналын эхлэл (1914–1921)
1914 онд Дэлхийн I дайн эхлэхэд тэрээр Оросын эзэнт гүрний армид сайн дураар элсэж, Каргополийн 5 дугаар луугийн морьт хороонд алба хаасан.
Дайны үеэр морин цэргийн тагнуул, байлдааны ажиллагаанд оролцож зориг гаргасан тул Георгиевийн загалмайгаар шагнуулж бага дарга цол хүртэв.
1917 оны Октябрийн хувьсгалын дараа Улаан гвардид элсэж, 1918 оноос Улаан армид алба хаав.
Иргэний дайны үед Сибирь, Уралын бүсэд тулалдаж, морин цэргийн командлагч болж дэвшсэн.
3. Сталины их хэлмэгдүүлэлт — шорон, эрүү шүүлт (1937–1940)
Энэ бол түүний амьдралын хамгийн хүнд үе.
1937 оны наймдугаар сард Сталины их хэлмэгдүүлэлтийн үеэр Рокоссовскийг баривчилжээ.
Түүнд Польшийн тагнуул, Японы тагнуултай хамтран ажилласан, Зөвлөлтийн армийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх хэргүүд тулгаж НКВД-ын Ленинград салбарын шоронд маш харгис хэрцгийгээр байцааж байв.
Өөрөө энэ тухай дурсах дургүй байсан бөгөөд түүний эхнэрийн дурссанаар “мөрдлөгийн явцад харгисаар зоддог, хэд хэдэн шүд нь булга үсэрсэн, 3 хавирга хугарч, хөлийн хуруунуудыг нь алхаар нүдсэн байсан…Мөн байнга л хуурамч цаазын ял тулган өглөөд авч гаран хана руу харуулан зогсоож тамладаг байж” гэжээ.
Гэхдээ Рокоссовский өөрийгөө буруугүй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, худал мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэж олон намтарт өгүүлдэг.
1940 оны гуравдугаар сарын 22-нд хэрэг нь хаагдаж, суллагдан цэргийн албанд эргэн орсон. Маршал Семён Тимошенко түүнийг суллуулах хүсэлт гаргахад оролцсон бөгөөд Георгий Жуков ч түүний асуудлыг дэмжиж байжээ.
4. Дэлхийн II дайн — түүний нэрийг дэлхийд таниулсан үе
1941 он. Москвагийн төлөөх тулалдаан
Герман ЗХУ-д довтолсны дараа Рокоссовский эхлээд 9 дүгээр механикжуулсан корпусыг, дараа нь 16 дугаар армийг командалжээ.
Москваг эзлэхээр давшсан Германы армийн эсрэг Смоленск, Ярцево, Москвагийн чиглэлд тулалдаж, нийслэлийн хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
1942–1943 он. Сталинградын тулалдаан
1942 оны есдүгээр сараас Дон фронтыг удирдав.
Зөвлөлтийн армийн бүслэлтийн ажиллагаа буюу Уран ажиллагааны үр дүнд Германы 6 дугаар арми Сталинградад бүслэгдсэн.
1943 оны хоёрдугаар сарын 2-нд Германы бүслэгдсэн хүч бүрэн бууж өгсөн.
Рокоссовскийн удирдсан Дон фронт бүслэгдсэн Германы хүчийг устгах эцсийн ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр Германы фельдмаршал Фридрих Паулюсын бууж өгөх ажиллагааны үед Зөвлөлтийн талын командлагчдын нэг байв.
Паулюсыг дийлсэн жанжин гэсэн сонины өгүүллэгүүд түүний зурагтайгаар дэлхийд танилцуулагдаж байв.
1943 он. Курскийн тулалдаан
Тэр Курскийн тулалдаанд Төв фронтыг командалсан.
Түүний удирдсан хүч Германы довтолгоог урьдчилан бэлтгэсэн гүн давхаргат хамгаалалтаар угтан авч, танк эсэргүүцэх саад, артиллерийн төвлөрсөн галыг ашиглан Германы довтолгооны хүчийг сулруулсан байна.
Дараа нь Зөвлөлтийн сөрөг давшилт эхэлж, Орёлын чиглэлд Германы хүчийг ухраажээ.
Энэ ажиллагаа нь Дэлхийн II дайны стратегийн санаачилга Зөвлөлтийн талд бүрэн шилжихэд нөлөөлсөн томоохон үйл явдлын нэг гэж дайны түүхчид үздэг.
5. Багратион ажиллагаа. Рокоссовскийн жанжны ур чадварын оргил (1944)
1944 оны зургадугаар сарын 23-нд Зөвлөлтийн арми Германы армийн бүлэглэл болох Army Group Centre-ийн (Төв бүлэглэл) эсрэг асар том давшилт эхлүүлэв.
Энэ ажиллагааг «Багратион» гэж нэрлэсэн.
Рокоссовский тухайн үед Беларусийн 1 дүгээр фронтыг командалж байв.
Энд нэгэн сонирхолтой түүх бий.
Тэрээр Германы хамгаалалтыг нэг цэгт хүчтэй цөмлөхөөс илүүтэй хоёр өөр чиглэлд зэрэг хүч төвлөрүүлэн цохилт өгөх төлөвлөгөө дэвшүүлсэн.
Гэвч Сталин болон Жанжин штабын зарим удирдлага түүний төлөвлөгөөнд эргэлзэж байв.
Сталины алдарт “Константин Константинович, Та дахиад сайн бод, ганцаараа бод, эргээд илтгэ” гэдэг үг энэ өдрүүдийнх юм.
Рокоссовский өөрийн тооцоог хамгаалан, төлөвлөгөөгөө хоёр удаа тайлбарласан гэдэг.
Эцэст нь түүний санал батлагдсан.
Үүний үр дүнд:
Германы хамгаалалтын шугам хэд хэдэн чиглэлд задарч, Бобруйскийн орчимд Германы томоохон хүч бүслэгдэн, улмаар Минск хотыг чөлөөлсөн байна.
Германы «Төв» армийн бүлэглэл асар их хохирол амссан бөгөөд Германы Зүүн фронтын стратегийн байдал эрс доройтсон.
Энэ ажиллагааны үр дүнд 1944 оны зургадугаар сарын 29-нд Рокоссовскийд ЗХУ-ын маршал цол олгосон.
Энэ бол түүний цэргийн карьерын хамгийн том амжилтуудын нэг байв.
7. Берлиний төлөөх тулалдаан (1945)
1944 оны арваннэгдүгээр сараас Рокоссовский Беларусийн 2 дугаар фронтыг командлав.
Түүний удирдсан фронт Зүүн Пруссийн ажиллагаанд оролцож Данциг болон Померанийн чиглэлд Германы хүчийг бут цохиход голлох үүрэг гүйцэтгэжээ.
Берлинийг эзлэх гол довтолгоог зүүн талаас Жуковын Беларусийн 1 дүгээр фронт болон Коневын Украины 1 дүгээр фронт, зүүн хойд талаас Рокоссовскийн Беларусийн 2 дугаар фронт дээрх 2 фронтын дайралтыг дэмжих үүрэгтэйгээр оролцож хотыг эзэлжээ.
Сталины зүгээс цэвэр орос хүнээр Берлиныг эзлүүлэхийн тулд фронт удирдагчдын чиглэл, маневрт оролцсон гэх яриа байдаг.
8. Ялалтын парадыг командалсан нь — 1945 оны 6 дугаар сарын 24
1945 оны зургаадугаар сарын 24-нд Москвад Ялалтын парад зохион байгуулагдсан.
Энэ парадын үүрэг хуваарилалт онцгой:
Георгий Жуков — парадыг хүлээн авсан.
Константин Рокоссовский — парадыг командалсан.
Рокоссовский морьтойгоор Улаан талбайд гарч, цэргийн жагсаалыг удирдсан.
Энэ бол таван жилийн өмнө зодуулан шал арчин байсан хоригдол түүний хувьд асар том нэр хүнд, цэргийн карьерын оргил мөч байлаа.
9. Польшийн маршал болсон нь (1949–1956)
Дайн дууссаны дараа Рокоссовский ЗХУ-ын Зэвсэгт хүчний хойд бүлэглэлийг удирдаж байв.
1949 онд Сталины шийдвэрээр Польш руу илгээгдэж Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайд болсноор Польшийн Зэвсэгт хүчний дээд удирдлагыг гартаа авч Польшийн Маршал цол хүртсэн.
Польшийн засгийн газрын дэд ерөнхий сайдын албан тушаал хашжээ.
Тэрээр Зөвлөлтийн Польш дахь улс төр, цэргийн нөлөөг бэхжүүлэх үйл явцын гол төлөөлөгчдийн нэг болсон байна.
Польшийн нийгэмд түүний талаарх үнэлгээ өнөөдөр ч хоёрдмол байдаг: нэг талаас Дэлхийн II дайны нэрт жанжин, нөгөө талаас Сталины үеийн Зөвлөлтийн ноёрхлын бэлгэдэл гэж үздэг.
10. Төгсгөл
1956 оноос ЗХУ-д эргэн ирж, Батлан хамгаалахын орлогч сайдаар ажиллав.
1962 оноос ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Ерөнхий байцаагчдын бүлэгт ажиллажээ.
1968 оны наймдугаар сарын 3-нд Москвад 71 насандаа нас барсан бөгөөд Кремлийн хананд оршуулжээ.
Тэрээр ЗХУ-ын хоёр удаагийн Баатар, ЗХУ-ын маршал, Польшийн маршал, Ялалтын парадын командлагч, Лениний одон, Монголын Сүхбаатарын одон, байлдааны гавьяаны улаан тугийн одон болон бусад олон орны цэргийн одон, медалийн эзэн байв.
Дашрамд тэрээр 1926-1928 онуудад Монголд ажиллаж морьт цэргийн сургагч, зөвлөхөөр ажиллаж байв.
Эх сурвалж: World war History
1945 оны үед авсан, Зөвлөлтийн гэрэл зурагчин Аркади Шайхетэд энэхүү түүхэн гэрэл зургийг авчээ. Маршал Константин Константинович Рокоссовский (1896–1968) гэр бүлийнх нь хамт.
Константин Рокоссовский, Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн алдартай Зөвлөлтийн цэргийн командлагчдын нэг юм. Тэрээр Зүүн фронтод хэд хэдэн томоохон кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь 1944 оны Зөвлөлтийн томоохон довтолгооны Сталинградын тулаан болон Operation Bagration зэрэг. 1944 онд ЗХУ-ын маршал цол хүртэж, хожим нь 1949 онд Польшийн маршал болсон нь цэргийн түүхэн дэх хоёр улсын хамгийн дээд цолыг эзэмшсэн ховор зүтгэлтэн болсон юм. Тэрээр хожим нь Польш улсын Үндэсний Батлан хамгаалахын сайдаар 1949 оноос 1956 он хүртэл ажиллаж байсан.
Зүүн талд нь Ариадна Рокоссовская (1925–1978), түүний охин, цорын ганц хүүхэд Юлия Барминатай хамт. Дэлхийн хоёрдугаар дайны үед Ариадна партизан харилцааны нэгжтэй радио оператороор ажиллаж, зөрчилдөөнийг дуустал цэргийн албаа үргэлжлүүлж, дайны үеийн харилцаа холбоог бий болгоход хувь нэмрээ оруулсан байна.
Баруун гар талд нь түүний эхнэр Юлия Петровна Бармина (1900-1986), Рокоссовский 1923 оны 4-р сарын 30-нд гэрлэсэн. Хосууд 1968 онд Рокоссовскийг нас барах хүртэл 45 жил хамт амьдарчээ. Тэдний гэр бүлийн амьдрал дайн, тусгаарлалт, цэргийн алба, Зөвлөлтийн түүхийг бүтээсэн улс төрийн бухимдлын үеэр үргэлжилсэн.
Энэхүү гэр бүлийн хөрөг нь дэлхийн хоёрдугаар дайны талбарт баатарлаг гавьяа байгуулсан жанжны хувийн амьдралын нэгээхэн хэсгийг харуулна.
Previous Post

Зам талбайг өдөр бүр 3 удаа цэвэрлэж, өдөр бүр тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэн ажилладаг

Next Post

С.Сэрчмаагийн охин Б.Хура

Next Post
С.Сэрчмаагийн охин Б.Хура

С.Сэрчмаагийн охин Б.Хура

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • С.Сэрчмаагийн охин Б.Хура
  • Константин Рокоссовский бол XX зууны цэргийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг жанжин
  • Зам талбайг өдөр бүр 3 удаа цэвэрлэж, өдөр бүр тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэн ажилладаг
  • ӨЛЗИЙТИЙН АВТОБУСНЫ БУУДЛУУДЫГ ШИНЭЧИЛЖ, ТОХИЖУУЛЛАА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.