Найруулагч “Херо” хэмээх Баатарын хүү Б.Хабул Испанийн 100 жилийн түүхтэй хөлбөмбөгийн багт тоглохоор болж, гэрээ хийжээ. Энэ талаар Хабул хүүгийн ээж жүжигчин Ч.Ундрал “Ээжийн сайхан хүү минь 6 наснаасаа хөлбөмбөгөөр тууштай хичээллэж, насандаа баймгүй их бэлтгэлийн ачааллыг тэсвэр тэвчээртэй даван туулж, зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөж ирсэн. Тэр бүх хичээл зүтгэл биеллээ олж, Испанийн Аликанте хотын 100 гаруй жилийн түүхтэй Hércules CF клубт тамирчнаар тоглох анхны гэрээгээ үзэглэлээ. 

Энэ зөвхөн миний хүүгийн мөрөөдлийн эхлэл төдийгүй, хөлбөмбөгт дуртай олон монгол хүүхэд, залууст итгэл, урам өгч байгаа гэж бодно 
Цаашдаа улам их хичээж, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, Монгол эх орон, аавынхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваарай, миний хүү. Ээж нь үргэлж дэмжиж, бахархаж явах болно. 

” гэжээ.






Discussion about this post