• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Занданшатар унаагүй бол “НУУЦ”-д авсан ОБЕГ-ын модны 27,5 тэрбумын эзэд  илрэх байсан уу…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/14/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Г.Занданшатар унаагүй бол “НУУЦ”-д авсан ОБЕГ-ын модны 27,5 тэрбумын эзэд  илрэх байсан уу…

Г.Занданшатар унаагүй бол “НУУЦ”-ад авсан ОБЕГ-ын модны 27,5 тэрбумын эзэд  илрэх байсан уу?Мөнгөөр бялхаж цалгисан “Эрдэнэс Тавантолгой” ХК компанид нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй гэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөр хэмээх 2030 он гэхэд 180 сая ширхэг мод тарих аугаа хөтөлбөр бий. Компани энэ төслөө хэрэгжүүлэхээр 2022 онд БХЯ, ХХЕГ, ОБЕГ-тай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу БХЯ нь 18,8 тэрбум төгрөгөөр 69 сая ширхэг мод тарихаар болж үүнээс 15,1 тэрбумыг авчээ. ХХЕГ 30 сая ширхэг мод тарихаар 26,4 тэрбумын гэрээ байгуулаад 18,9 тэрбумыг авсан. ОБЕГ 68 сая ширхэг модыг 28 тэрбумаар тарихаар болж бараг бүгдийг нь буюу 27,5-ыг нь авчээ. Ингээд гурван жилийн хугацаанд БХЯ авсан мөнгөнөөсөө 8,1 тэрбумыг зарцуулаад ердөө 1,9 сая ширхэг, ХХЕГ 16 тэрбумыг үрээд дөнгөж 518,2 мянган ширхэг мод тарьжээ.

   Харин ОБЕГ хэдэн мод тарьсан нь одоо болтол мэдэгддэггүй. Учир нь гэрээний хэрэгжилтийн тайланг удаа дараа нэхээд шаардаад байхад өөдөөс нь “нууцын зэрэглэлд оруулсан” гээд өгдөггүй гэнэ. 27,5 тэрбум төгрөгөөсөө хэдийг нь зарцуулсан нь бүү мэд. Бас хаана хэдэн ширхэг мод тарьсан нь ч бас бүү мэд. УИХ-ын дарга С.Бямбацогт нь Г.Занданшатарын Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга байхдаа буюу 2025 онд “500 гаруй нууцад авсан гэрээнүүдийг ил болгоно. Албаны нууцын журмаар нууцалдаг байдлаар иргэдийн мэдэх эрхийг нууцалдаг байдлыг байхгүй болгож, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг л нууцад авч, бусдыг нь ил болгоно. Төрийн нууцыг жагсаалтыг УИХ баталдаг, түүнээс Засгийн газрын тогтоолоор яамд албаны нууц гэдэг байдлаар нууцад авч байгааг таслан зогсоож, ил тод шилэн болж байж авлигаас ангижирна” гэж мэдэгдэж байсан. Хэрвээ Г.Занданшатар уналгүйгээр энэ ажил нь хэрэгжээд ОБЕГ-ын модны 27,5 тэрбумын нууц задарсан бол цаанаас нь юу гарч ирэх байсан бэ гэж бодогдох юм.

  Хөтөлбөр ёсоор 2030 онд 180 сая ширхэг мод тарьсан байх ёстой атал 2025 оны байдлаар бусад гэрээт газруудын тарьсантай нийлүүлээд ердөө гуравхан сая ширхэгтэй сууж байна. БХЯ-ны тарьсан 1,9 сая ширхэг модноос гурван жилийн дараа 315 мянга нь л ургажээ. Үхсэн 1,6 саяыг нөхөхөөр нэмж ердөө 33 мянган ширхгийг тарьсан. ХХЕГ-ын тарьсан 518 мянган ширхэгээс 365 мянга нь ургасан. Үхсэн 150 мянгаа нөхөж 95 мянган ширхгийг тарьжээ. Ийнхүү энэ хөтөлбөр дашин шог болох зам руугаа орсон.  Хөтөлбөр нь биш юм гэхэд лав л ОБЕГ-ын авсан 27,5 тэрбум “нохойн зам”-аар орсон биз… Гэрээний биелэлт, мөнгөний зарцуулалт, хяналт шалгалт, тайлангийн араас хөөцөлдөж байгаа юм үндсэндээ алга. ОБЕГ одоо болтол “мод нууцын зэрэгт орсон” гээд тайлан зарцуулалтаа гаргаж өгдөггүй, дээрээс нь тэрийг нэхэх зоригтон ч “ЭТТ”-д байхгүй гэнэ.

WWW.TAIZ.MN

Previous Post

Ц.Лоохууз: Бэрхшээлийн өмнө битгий бууж өг, сөрж амьдраарай

Next Post

“Эрэгтэй хүнтэй уулзаж учирдагийг чинь эхнэрт чинь хэлнэ” хэмээн сүрдүүлж 30 САЯ төгрөгийг цүнхэнд хийн локерт тавихыг шаардсан ТББ-ын ажилтан хэн бэ?

Next Post
“Эрэгтэй хүнтэй уулзаж учирдагийг чинь эхнэрт чинь хэлнэ” хэмээн сүрдүүлж 30 САЯ төгрөгийг цүнхэнд хийн локерт тавихыг шаардсан ТББ-ын ажилтан хэн бэ?

“Эрэгтэй хүнтэй уулзаж учирдагийг чинь эхнэрт чинь хэлнэ” хэмээн сүрдүүлж 30 САЯ төгрөгийг цүнхэнд хийн локерт тавихыг шаардсан ТББ-ын ажилтан хэн бэ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Эрэгтэй хүнтэй уулзаж учирдагийг чинь эхнэрт чинь хэлнэ” хэмээн сүрдүүлж 30 САЯ төгрөгийг цүнхэнд хийн локерт тавихыг шаардсан ТББ-ын ажилтан хэн бэ?
  • Г.Занданшатар унаагүй бол “НУУЦ”-д авсан ОБЕГ-ын модны 27,5 тэрбумын эзэд  илрэх байсан уу…
  • Ц.Лоохууз: Бэрхшээлийн өмнө битгий бууж өг, сөрж амьдраарай
  • Баян-Өлгийн Улаанхус сумын ИТХ-ын дарга нь нарийн бичгийн даргатайгаа заамдалцаж МАН-ын дарга нь нэр дэвшигчээ МӨРГӨЖЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.