• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Сарантуяад Монголын үндэсний музейд орох байсан 44 сая төгрөгийг төлүүлээгүй хохирол учруулжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/08/2026
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Б.Сарантуяад Монголын үндэсний музейд орох байсан 44 сая төгрөгийг төлүүлээгүй хохирол учруулжээ
  Саяхан даа, 2024 оны сүүлчээр Монголын Үндэсний музейн захирлаар Б.Сарантуяаг томилсон. Удалгүй шинэ оны босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж, соёл урлагийн салбарт нэгэн “айхтар ахай” мэндэлсэн тухай яриа урлагийнхан дунд гарч байлаа. Тэрбээр өмнө нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Уран зургийн галерейн даргаар ажиллаж байсан нэгэн. Соёлын сайд Ч.Номингийн үед л ийнхүү албан шатаар дүүлж, хоёр том байгууллагыг сэлгэн удирдсан нь энэ гэх. Тухайн үеийн Соёлын сайд Чинбатын Номинг “Энэ хүнийг томилсон шийдвэр чинь буруу байна” гэж манай нэрт найрагчийн хүү хэвлэлийн хурал хийгээд, намынхандаа нэлээд адлагдаж байсан удаатай.
Монголын Үндэсний музейн захирлаар ажиллаж байсан Б.Сарантуяа, ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга асан Д.Батцэцэг нарт холбогдох хэргийг тэдний гаргасан хүсэлтийг үндэслэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн 2024 оны тушаалаар тус музейн захирлаар томилогдсон Б.Сарантуяа нь санхүүгийн хэлтсийн даргатайгаа нийлж, өөрсдийн хамаарал бүхий хүмүүс болох нөхөр, хүүхэд, жолооч, танил нөхдийг тус музейн ажилтнуудын тоонд оруулан нийт 40 хүнийг 2025 оны хоёрдугаар сарын 12-19-нд БНХАУ-ын Саньяа хот руу аялуулсан аж. Ингэхдээ “Нью жуулчин турс” ХХК-тай гэрээ байгуулж, 141.9 сая төгрөг төлөхөөр болсон бөгөөд үүнийхээ 44.8 саяд нь ваучер олгох байдлаар бартер хийсэн гэнэ. Улмаар Монголын үндэсний музейд орох байсан 44 сая төгрөгийг төлүүлэлгүй, бусдад давуу байдал олгож, музейдээ хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ.
Тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасныг хүлээн авч, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг нь хэлэлцээд Б.Сарантуяа, Д.Батцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хасах ял шийтгэсэн байна.
Previous Post

Ө.Шижир: Жил бүр 20 орчим их наяд төгрөг улсын төсвөөс гадуур захиран зарцуулагдаж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Сарантуяад Монголын үндэсний музейд орох байсан 44 сая төгрөгийг төлүүлээгүй хохирол учруулжээ
  • Ө.Шижир: Жил бүр 20 орчим их наяд төгрөг улсын төсвөөс гадуур захиран зарцуулагдаж байна
  • Янгүгийн Содбаатарын тансаг хэрэглээтэй бэр
  • Шинэ Хархорум хот минь хаана байна аа?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.