Энэ жилийн 29 дэх удаагийн “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 6-ны ням гарагт Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа. “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээн нь Монгол соёл, ёс заншлыг дэлхийд сурталчлах, хөнгөн атлетикийн спортыг нийтийн хүртээл болгох зорилготой, жил бүрийн 9 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулагддаг гүйлтийн томоохон тэмцээн юм. Анх 1996 онд Япон Улсын иргэдийн санаачилгаар эхэлж байсан түүхтэй.
Энэ жилийн тэмцээнд 1000 гаруй гүйгч оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн хагас марафонд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, ахлагч Б.Сарангуа түрүүлж, уралдааны шилдэгт гардуулдаг хурдан удмын дааганы эзэн болсон байна.
“Талын чоно”-ынхны амжилт үүргээр зогсохгүй Холбооны зангилгааны дарга дэслэгч О.Өлзий-Орших Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос зохион байгуулдаг 6, 12, 24 цагийн гүйлтийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчийн 6 цагийн гүйлийн төрөлд оролцож, 57 км туулан дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Ингэснээр хэт холын марафон гүйлтийн спортын 2 дугаар зэргийн болзол хангасан байна. 



Discussion about this post