Орчин үеийн Үнсгэлжингийн үлгэр бодит амьдрал дээр биеллээ олсон. Криштиану Роналду сар бүр 80.000 долларын тэтгэмжийг эхнэр Жоржино Родригезед өгдөг байна. Жоржинод энэ мөнгө тийм ч чухал биш. Учир тэр Инстаграмын инфлюнсер пост оруулах бүртээ 8500 доллар авдаг.
Криштиану Роналдогийн гэргий Жоржина Родригес 83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын улаан хивсэн дээр дэгжин тансаг төрхөөрөө олны анхаарлыг татлаа.
Тэрбээр “Mr. Nelson, Did You Kill People?” киноны нээлтэд ирэхдээ Gucci-ийн хар хөх өнгийн хослол, хар савхин туфль өмсөж, Италийн алдарт Pasquale Bruni-гийн High Jewelry гоёлоор чимжээ.
Хамгийн их олны нүд татсан гоёл нь хүзүүн дэх 18 каратын цагаан алт, цагаан алмаазаар урласан Giardini Segreti коллекцийн зүүлт, мөн ижил коллекцийн болон бусад их үнэтэй гоёлын бөгж, ээмэг зүүжээ. Жоржинагийн хүзүүг чимж тодотгосон гоёл Pasquale Bruni-ийн Giardini Segreti Opera зүүлт 18 каратын цагаан алт, 1.17 каратын цагаан алмаазтай, 11,500 еврогийн үнэтэй. 11,500 евро ойролцоогоор 48 сая төгрөг болно.





Discussion about this post